Юнимед Интернейшнл эмнэлгийн Нөхөн үржихүйн төв нь анх 2011 онд байгуулагдсан, Монгол Улсын анхны нөхөн үржихүй, үргүйдлийн оношилгоо, эмчилгээний төв билээ. Нөхөн үржихүйн төв маань Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник технологийн тусламжтайгаар, Европын Холбооны болон Монгол улсын стандарт удирдамжийг даган мөрдөж, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт, амжилт, технологийг ашиглан үргүйдлийг бүх түвшинд нь бүрэн оношилж, эмчилдэг. Бид Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа нөхөн үржихүйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байгаа бөгөөд үүний тулд манай төвийн мэргэшсэн эмч, мэргэжилтний тусламжтайгаар үйлчлүүлэгч та бүхний хүсэл мөрөөдөл, зорилго, үнэ цэнийг эрхэмлэн эн тэргүүнд тавин хамтран ажиллах болно.
Нотолгоонд суурилсан нөхөн үржихүй, үргүйдлийн оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг өндөр түвшинд чанартай үзүүлж, үйлчлүүлэгчдийн итгэл хүлээсэн шилдэг төв болох
Монгол гэр бүл, хосуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалан дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө үйлчлүүлэгчтэйгээ хамтран тэдний шаардлагад нийцсэн цогц үйлчилгээг үзүүлнэ. Үүний тулд гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтран ажиллаж үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд бодитоор тулгуурласан эмчилгээний сонголтыг бий болгоно. Бид үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг үзүүлэх замаар уг амжилтанд хүрнэ гэж итгэж байна.
|
|
|
|
|