Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Юнимед Интернейшнл эмнэлгийн Үр Шилжүүлэн Суулгах төв 2011 онд байгуулагдсан, Монгол Улсын анхны цогц нөхөн үржихүй, үргүйдлийн оношилгоо, эмчилгээний төв билээ.

Бид дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник технологийн тусламжтайгаар, Европын Холбооны болон Монгол улсын стандарт удирдамжийг даган мөрдөж, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт, амжилт, технологийг ашиглан үргүйдлийг бүх түвшинд нь бүрэн оношилж, эмчилдэг. Манай хамт олон Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа нөхөн үржихүйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байна.

Монголын үрс маш олон болтугай!

Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.

Эрэгтэй үргүйдэл

Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн бөгөөд эрэгтэйн үрийн шингэний шинжилгээ өөрчлөлттэй болон бусад нэмэлт шинжилгээнүүдэд гарсан өөрчлөлтүүд нь 1 жил эсвэл түүнээс дээш хугацаагаар жирэмслээгүй тохиолдолтой хавсарч байхыг эрэгтэй үргүйдэл гэж үзнэ.

Дэлгэрэнгүй

Эмэгтэй үргүйдэл

Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн бөгөөд эмэгтэйн шинжилгээнүүд өөрчлөлттэй гарсан, өөрчлөлтүүд нь 1 жил эсвэл түүнээс дээш хугацаагаар жирэмслээгүй тохиолдолтой хавсарч байхыг эмэгтэй үргүйдэл гэж үзнэ.

Дэлгэрэнгүй

Манай төвийг сонгох 8 шалтгаан

Магадлан итгэмжлэгдсэн, 20 жилийн туршлагатай, ISO 9001:2008 -ыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн хуучнаар Баянгол Эмнэлэг буюу одоогийн Юнимед Интернейшнл эмнэлэг сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар өндөр үр дүнтэй, чанартай, аюулгүй эмчилгээг Нидерланд, Сингапур, ОХУ-д мэргэшсэн мэргэжлийн чадварлаг хамт олон танд туслахад бэлэн байна.

Туршлагатай

Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч мэргэжилтэнтэй, анхны иж бүрэн техник технологитой, тогтвортой , тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан өргөжин хөгжиж байгаа нөхөн үржихүйн төв

Дэлхийн жишигт хүрсэн

Европын Холбооны болон Монгол улсын стандарт удирдамжийг даган мөрдөж ажилласнаар үр шилжүүлэн суулгалтын жирэмслэлт, төрөлтийн хувь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил болсон

Сүүлийн үеийн технологи

Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлэгч Герман улсын МТG компанийн нөхөн үржихүй, үр хөврөлийн иж бүрэн лазер технологи бүхий лабораторитай

Нотолгоонд суурилсан анагаах ухаан

Нөхөн үржихүйн төв нь үйл ажиллагааныхаа чиг үүргийн хүрээнд гадаад, дотоодын мэргэжлийн холбоо, нийгэмлэг, их дээд сургуулиудтай харилцаа холбоогоо улам бүр өргөжүүлэн, олон талт судалгаа шинжилгээг хийж байна

Цогц үйлчилгээ

Үргүйдлийн оношилгоо, эмчилгээ,үр хөврөлийн лаборатори, дурангийн мэс засал, эмэгтэйчүүд болон хүүхдийн эмнэлэг, эмнэлүйн клиник лаборатори болон бусад эрүүл мэндийн олон үйлчилгээг нэгэн дээвэр дор нэгтгэсэн

Төлбөрийн уян хатан байдал

Нөхөн үржихүйд туслах технологи нь өөрөө өртөг өндөр, зардал ихтэй нарийн ажилбар байдаг тул бид үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлт, урамшууллын олон хувилбарыг санал болгодог

Үйлчлүүлэгч та манай эрхэм хүн

Хэн, хэзээ ч манай төвд хандсан бид таны асуудлыг шийдвэрлэх бүхий л бололцоот арга хэмжээг авч танд зөвлөх болно

Аз жаргалтай хосууд

Манай төвийн өсөн нэмэгдэж буй амжилтыг дагаж үр хүүхэдтэй, аз жаргалтай өнөр өтгөн гэр бүл, хосуудын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байна

3201+

Дурангийн мэс засал

320+

Үр цацлага

710+

Үр Шилжүүлэн Суулгалт

298+

Хүүхэд

Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэж юу вэ?

Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь өвчин эмгэггүй, эрүүл байх төдийгүй бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл, хувь хүн, гэр бүлийн хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байж, хэзээ хэдэн хүүхэд төрүүлж өсгөхөө чөлөөтэй шийдвэрлэх байдал юм.

Үргүйдэл гэж юу вэ?

Тогтмол бэлгийн харилцаанд буй хосууд жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэлгүй 12 сар ба түүнээс дээш хугацаанд жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Өнгөрсөн хугацаанд жирэмсэн болохгүй удсан болохоор маш олон эмнэлгээр явж оношилгоо, эмчилгээ, сэтгүүр эмчилгээ ч хийлгэж байсан. Ингээд л анх зүүн талын умайн гадуурх жирэмслэлт болж гуурсан хоолойгоо мэс заслаар авахуулсан. Харамсалтайн 6 жилийн дараа дахин нөгөө талдаа умайн гадуурх жирэмслэлт явагдаж хагарсаны улмаас Баянгол эмнэлэгт яаралтай дурангийн мэс засалд орж өөрөөрөө жирэмслэх ямар ч боломжгүй, зөвхөн үр шилжүүлэн суулгах аргаар жирэмслэх боломжтой болсон.


Судалж үзээд Солонгос явж үр суулгах эмчилгээ хийлгэхэд Монголоос бараг 2 дахин үнэтэй тусаж байсан (орчуулагч, 2 хүний тиз, байр, хоол гээд). Солонгост очоод ганцхан удаа оролдож үзэхээр, Монголдоо 2 удаа оролдож үзсэн яах аргагүй зөв байсан. Ингээд "Баянгол Эмнэлэг”-ийнхээ Үр Шилжүүлэн Суулгах Төвд эмчилгээ хийлгэж эхний оролдлогоор амжилттай болохоор барах уу, ЭХО-д 3 ихэр болох нь оношлогдсон. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүд...


Би жирэмсэний хяналтандаа тогтмол байж хүүхдүүдээ хэвийн тээж төрүүлсэн нь бүгд эмч нарын минь буян. Үр Шилжүүлэн Суулгалтын дараа эмнэлэгт хэвтэж байхдаа  бүтэлгүйтчихвий гэж их айдаг байсан. Гэхдээ эмч нартаа итгээд бүх зүйл болно, бүтнэ гэж бодохоор болдог юм байна. 

Эмч нар хуруу шилний хүүхдүүд гэж их анхаарсан, гол нь нөхөр бид 2 сэтгэл санаа тайван, хажууд тусалж дэмжих аав, ээж нар маань үргэлж хамт, урам өгч байсан тул итгэл дүүрэн байсан нь бас нөлөөлсөн болов уу.

Одоо 3 хүүтэй амьдрал утга учиртай, зорилготой болж гэр дүүрэн инээд хөөр бялхасан аз жаргалтай гэр бүл болсон. 

Нөхөр маань засварын газар ажилладаг, би өөрөө хувийн компанид нягтлангийн ажилтай. Амьдралд мөнгө биш, үр хүүхэд чухал юм билээ. 

Дэлгэрэнгүй




Би анх жирэмсэн болоод тухайн үедээ буруу шийдвэр гарган үр хөндүүлснээс хойш 10 жилийн хугацаанд жирэмснээс ерөндгийн аргаар хамгаалж байсан. Нөхөр бид хоёр амьдралаа тэгшрэх үед хүүхэдтэй болно гэж бодож байсан маань алдаа болж, 2 жилийн өмнө дүүргийн эмнэлэгт очиж үзүүлэхэд ерөндөг нь шигдэж, үрэвсэлтэй болсон байсан. Бид улсын эмнэлэгт л хандаж эмчилгээ хийлгэх нь зөв гэж бодож байлаа, үнэхээр жирэмсэлж чадахгүй бол үр хүүхэд өргөж авахаас өөр гарцгүй болсон мэтээр ойлгож, дотроо их шаналж явсан. Миний дүү надад Баянгол эмнэлгийн /Юнимед Интернейшнл эмнэлэг/ тухай хэлж, жирэмсэн болж чадахгүй байгаа оношоо бүрэн тавиулаад, эмчилгээ хийлгэж хагалгаанд орох, үр цацлага эмчилгээ хийлгэх за бүр боломгүй бол үр шилжүүлэн суулгасан ч болно гэж зөвлөсний дагуу их л эргэлзэнгүйгээр ирж үзүүлж, олон шинжилгээ өгсөн. Тухайн үедээ хувийн эмнэлэгт хандах нь зөв эсэхдээ ч эргэлзэж байснийг нуух юун. Би оношилгооны дурангийн мэс засалд орж 2 талын үрийн суваг маань нарийсалтай гэдгээ мэдэж, эмчилгээг хийлгэсэн. Тухайн үедээ ийм тохиолдолд өөрөөрөө жирэмслэх магадлал 10% гэж хэлж байсан ч би энэ эмнэлгийнхээ чадварлаг олон жилийн туршлагатай эмч нарт  итгэж, эмчилгээгээ тууштай хийлгэж, нөхөр маань маш их сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан тул бид 2016 оны 03 сард 02-р төрж, хүүтэй болсон. Хүү маань эрүүл, бойжилт сайтай, цовоо нэгэн болж өсөж буйг нь хараад сэтгэлдээ үртэй болгож өгсөн Баянгол эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн мэс заслын хамт олон, эмч нартаа байнга баярлаж явдаг билээ. 

2016.05.31


Дэлгэрэнгүй




Бид гэрлээд 5 жил хамт амьдарч байгаа боловч хүүхэдтэй болохгүй байсаар Баянгол эмнэлгийн Хадбаатар эмчид үзүүлж нөхөр бид 2 олон төрлийн шинжилгээ, оношилгоонд хамрагдаж бүгд хэвийн гарсаар шалтгаан тодорхойгүй үргүйдэл гэсэн онош тавьсан. Ингээд эмчийн зөвлөсний дагуу үр цацалт эмчилгээнд  (IUI) эхний удаа орж амжилттай болоогүй ч хэд хэдэн удаагийн оролдлогоор бүтдэг гэдгийг сонсоод итгэл найдвараа алдалгүй 3 дахь удаагаа ороод амжилттай болоод зогсохгүй 2 ихэр жирэмсэн болсон. Энэ мэдээг сонсоод нөхөр бид 2 маш их баярласан. Одоо 2 хөөрхөн ихэр хүүтэйгээ аз жаргал дүүрэн сайхан амьдарч байна. Баянгол эмнэлгийн хамт олондоо цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. 

2015.12.08

Дэлгэрэнгүй




Би 6 жилийн  турш хүүхэдтэй болж чадалгүй явсаар Баянгол эмнэлэгт ирж эмчийн зөвлөмжийг авч дурангийн мэс заслаар умайн хоргүй хавдар авах давхар гуурсан хоолойнуудаа шалгуулах хагалгаанд орж ердөө 2 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Анх хагалгаанд орно гэхэд их айж байсан ч эмч маань зовиур бага, айх зүйлгүй, ажилаа алдахгүй 2 хоноод л гарна гэдгийг сонсоод тайвширсан, үнэхээр надад зовиур байхгүй, шарх бас хурдан эдгэрсэн, маш жижиг соривнууд л үлдсэн, эмчийнхээ хяналтанд байж хэдэн сарын турш эм ууж, эмчилгээгээ үргэлжлүүлсээр, тэвчээртэй хүлээсээр 10 сарын дараа жирэмсэлж хөөрхөн ханхүүтэй болсон.

Бид хагалгаанд ороод л хүүхэдтэй болно гэж төсөөлж байлаа гэтэл бас дахиад хүлээх хэцүү байсан ч эмчид хандахгүй 6 жил явсан байж эмчтэй хамт ядаж 6 сар хүлээх тэвчээр гаргах хэрэгтэйг ойлгосон. Хүсэл мөрөөдөл итгэл найдвар бүхнийг биелэлээ олоход минь маш том гарцыг нээж өгч амьдралд минь аз жаргал баяр хөөр гэгээн бүхнийг бэлэглэсэн танай эмнэлгийн хамт олонд маш их баярлаж явдаг шүү. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. 

2015.08.20

Дэлгэрэнгүй




Би төрөлхийн зүрхний гажигтай төрсөн. Эмч нар намайг хүүхэд төрүүлж болохгүй эрүүл мэндэд чинь эрсдэлтэй гэж зөвлөдөг ч би зөрсөөр жирэмсэн болж зүрх минь дийлэхгүй эрүүл мэндийн шалтгаанаар таслуулсан. Намайг хүүхэд төрүүлж болохгүйг нөхөр маань ойлгодог байсан ч бид үр хүүхэдтэй болохыг туйлаас их хүсдэг байлаа. Хүүхэд үрчилж авах талаар ч ярилцаж үзсэн гэхдээ кинонд гардаг шиг тээгч эхтэй үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдаж өөрсдийн удам залгах үртэй болох арга байдгийг олж мэдээд Баянгол эмнэлэг /Юнимед Интернейшнл/-т Хадбаатар эмчид хандсан. ҮШСТөвийн хяналтанд орж хадам эгч маань бидэнд тээгч эх болохыг зөвшөөрч үр шилжүүлэн суулгах эмчилгээнд 2014 оны 12 сараас эхлүүлсэн. Ингээд бид хөөрхөн охинтой болсон. Та нартаа ажлын өндөр амжилт хүсье. 

2016.03.26

Дэлгэрэнгүй




Үр шилжүүлэн суулгах төвийн хамт олон эмч, сувилагч та бүхний буянаар өнөөдөр манай гэр бүл эх үрсийн баярыг дуу хууртай, инээд хөөртэй, аз жаргал дүүрэн анх удаа тэмдэглэж байна. 2015 оны 02 сард үр шилжүүлэн суулгаад амжилтгүй болсон ч та бүхний ачаар 2 дахь удаагийн (04 сард) оролдлого маань амжилттай болж би 41 настай ч эрүүл саруул хүүтэй болсон азтай хүн. 

Миний амьдралын утга учир , аз жаргалыг өгсөн Р.Хадбаатар эмч болон бусад эмч, сувилагч Та бүхэнд эх үрсийн баярын мэнд хүргье. 

Улам өнөр өтгөн болж олон гэр бүлд туслаарай. 

2016.06.01

Дэлгэрэнгүй




Одоогоос яг 2 жилийн өмнө Баянгол эмнэлэгт сүүлийн итгэл найдвар гэж бодон орж ирж билээ. Бид Хадбаатар эмчид үзүүлж “Болно” гэдэг үгийг сонсоод маш их баярласан. Юу гэж тайлбарлаж зүйрлэхээ ч мэдэхгүй байсан. Маш их эмчилгээ хийлгэж эм тариа, мөнгө гээд бүхнээ зарцуулсан. Гэхдээ энэ бүхний эцэст бид хоёр ихэр хүүтэй болж чадсан. 

Бүхнээс үнэтэй зүйл бол үр хүүхдийн инээд цалгисан  гэр бүл юм шүү. Хадаа эмчдээ маш их баярлалаа. 

2015.06.01 

Дэлгэрэнгүй




Мянга мянган хүүхдийн аз жаргалыг бэлэглэгч 

Үр шилжүүлэн суулгах төвийн хамт олондоо маш их баярлалаа. 

Сайн сайхан бүхнийг хүсье. 

“Хүн бүтээх шиг буян” өөр хаана байх билээ. 

Хорвоод нар байхад яагаад заавал үүл байдаг юм. 

Сарнай байхад яагаад заавал навч байдаг юм. 

Жаргал байхад яагаад зовлон оршдог юм. 

Халуун нарыг халхлах гэж үүл байдаг юм. 

Сайхан сарнайг амьлуулах гэж навч нахиалдаг юм. 

Жаргалыг амттай болгох гэж зовлон оршдог юм. 

2015.06.01

Дэлгэрэнгүй




Бид ханилаад 9 жил болсон ч үр хүүхэдтэй болоогүй. Бид Энэтхэг, Солонгос, Германд нийтдээ 4 удаа үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орж бүтэлгүйтсэн. Ингээд сэтгүүлээс Монголд Баянгол эмнэлгийн тухай мэдээлэл, хаягийг олж хараад бид энэ эмнэлэгт сүүлийн удаагийн итгэл найдвар тээж үзүүлэхээр шийдээд Хадбаатар эмчтэй уулзсан.  Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орж эхний удаагийн оролдлогоор л ийм сайхан хүүтэй болсон. Эхнэр бид 2 танай хамт олон болон Р.Хадбаатар эмчид  үнэхээр их баярлаж талархаж байна. 

2014.03.29

Дэлгэрэнгүй




Манай топ үйлчилгээнүүд

Эрхэм та эх нутагтаа дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтай нотолгоонд суурилсан, өндөр үр дүнтэй оношилгоо, эмчилгээг олон улсын нэр хүнд бүхий их дээд сургуульд суралцаж мэргэшсэн, туршлагатай, чадварлаг эмч нараас нөхөн үржихүйн цогц тусламж үйлчилгээг авах болно.
Бидний хичээл зүтгэл Монголын мянга мянган гэр бүлд аз жаргал бэлэглэж байна.

Бусад үйлчилгээг үзэх

Манай хамт олон

Манай эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар МУ-д төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тэдний хичээл зүтгэл, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлийн үр дүнд олон гэр бүл, хосууд үр хүүхэдтэй болж
аз жаргалтай амьдарч байна.

Р.Хадбаатар

Үүсгэн байгуулагч, Төвийн захирал, АУ-ны доктор, Клиникийн профессор

Түүний энэрэнгүй сэтгэл, ур чадвар, хуримтлуулсан туршлага нь өнөөдөр Р.Хадбаатар эмчийг салбартаа манлайлан тэргүүлэгч болгосон. Манай төвийн үзүүлж буй тусламж үйлчилгээний чанартай түүний өргөн цар хүрээтэй мэдлэг боловсролтой шууд хамааралтай.

С.Хөхий

Үүсгэн байгуулагч, Төвийн эмбриологийн зөвлөх, Клиникийн профессор

ҮШСТөвийг байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл үр хөврөлийн лабораторийн үйл ажиллагааг хариуцан, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг амжилттай нэвтрүүлэн, мэдлэг, ур чадвараа хосуудын үр хүүхэдтэй болох хүслийг биелүүлэхэд зориулж явна.

З.Баярцогт

Үр хөврөлийн эмч

ҮШСТөвд бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн үр хөврөлийн эмч бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн монголын цөөн тооны эмч нарын нэг билээ. Тэрээр өөрийн махруу чанар, уйгагүй оролдлого, хүлээцтэй байдлын үр дүнд үйлчлүүлэгчдийн итгэл, хүндэтгэлийг олсон.

О.Хэрлэн

Мэс заслын эмч

Хүний их эмч мэргэжлээр төгссөн цагаас эхлэн мэргэжлээрээ эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээний эмнэлгээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хөгжүүлэн эмэгтэйчүүд, дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн.

Л.Амарзаяа

Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, Үргүйдлийн эмч, Анагаах ухааны магистрант

2010 оноос эхлэн Юнимед Интернейшнл эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, өнөөдөр Юнимед Интернейшнл эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, үргүйдлийн эмчээр ажиллаж байна.

Г.Нарантуяа

Эмэгтэйчүүдийн их эмч , Анагаах ухааны магистрант

Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн анагаах ухааны чиглэлээр 10 жилийн ажлын туршлагатай, мэдлэг ур чадварын хувьд өсөн дэвжиж буй манай төвийн нарийн мэргэжлийн эмч нарын нэг билээ.

Бусад эмч нартай танилцах
Талархал
2 талархал
3 талархал
4 талархал
5 талархал
6 талархал
7 талархал
8 талархал
9 талархал
10 талархал
11 талархал