Юнимед Интернейшнл эмнэлэг нь клиник лабораторидоо АНУ, Герман, Итали, Австри, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг авч суурилуулсан бөгөөд жилээс жилд технологийн шинэчлэлийг тогтмол хийж, шинжилгээний нэр төрөл нэмэгдсээр байна.
Тус лаборатори нь 2011
оны 9 сараас эхлэн ургийн гажиг, өсөлтгүй болох, зулбах зэрэг асуудлуудын нэг шалтгаан болох эх ургийн вирусын халдварууд (TORCH)-ыг
тодорхойлдог болсоноос гадна Витамин Д-гийн цогц шинжилгээг Монголд
анх удаа хийж эхэлсэн юм. Эдгээр шинжилгээнүүдийг олон улсад Алтан стандарт болсон лабораторийн тоног
төхөөрөмжийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний чиглэлээр дэлхийн топ
байгууллагын нэг DiaSorin группын Laison анализатор дээр хийж
байна.
Шинжилгээний хариуг
үнэн зөв гаргахын тулд манай лаборатори тогтмол хяналтын материал уншуулж
оношилгооны хариуг шалгаж баталгаажуулдаг тул та шинжилгээний хариунд итгэлтэй байж болно.
Манай лабораторид хийгдэж байгаа шинжилгээний төрлүүд
Эмнэлзүйн шинжилгээ | Биохими | Иммунологи |
---|---|---|
|
|
|
Эх ургийн халдварын шинжилгээ- TORCH
Эх ургийн вирусын
халдвар (TORCH) гэдэг нь эхээс урагт дамжиж урагт аюултай
халдвар үүсгэдэг вирусуудын нэрийн эхний үсгийн товчлол юм. Эх ургийн вирусын халдвар (TORCH) -аар
өвчилсөн эсвэл тээгч эмэгтэй нь жирэмсэн болсон тохиолдолд уг халдвараа жирэмсэний явцад болон төрөх үед урагт дамжуулах аюултай юм. TORCH-халдвар
нь сүүлийн жилүүдэд ихсэж байгаа бөгөөд ургийн гажиг үүсэх, өсөлтгүй болох, зулбах зэрэг асуудлуудын нэг
шалтгаан болсоор байна.
Тиймээс жирэмсэн
болохоос өмнө эсвэл жирэмсний эхний 2 сард TORCH халдваруудыг илрүүлэх
шинжилгээ хийлгэх нь цаашид гарах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Жирэмсэн үедээ TORCH
халдваруудын хэд хэдэн үүсгэгчээр зэрэг
өвдсөн бол эмнэлзүйн шинж тэмдэг нь төрөх үед эсвэл төрсний дараа урагт илүү
тод илэрдэг.
Ургийн гажгийн оношилгоо /хоёрол, гурвал, дөрвөл тестүүд/
Ургийн гажиг тодорхойлох шинжилгээнд эхийн цусанд биохимийн маркер үзэх, хэт авиан шинжилгээг хавсарч хийдэг. Жирэмсний биохимийн шинжилгээ нь жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох зорилготой. Энэхүү шинжилгээг жирэмсний I, II хагаст тодорхойлно.
Хоёрол тест- Жирэмсний 9-13 долоо хоногт жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, βhCG-ыг тодорхойлно.
Гурвал тест- Жирэмсний 16-21 долоо хоногт эхийн цусанд AFP, HCG uE3-ыг тодорхойлно.
Дөрвөл тест- Нэмэлтээр Inhibin А уургийг тодорхойлно. Эдгээр 4 уургийн хэмжээний өөрчлөлтөөр Дауны хамшинжийг 80% илрүүлдэг бол гурвал шинжилгээгээр 70% илрүүлдэг. Шинжилгээг эхийн цуснаас сорьц авч шинжилдэг бөгөөд өлөн байх шаардлагагүй.
Бэлгийн замын халдварын шинжилгээ | Манай лабораториос санал болгож байгаа шинжилгээний багцууд |
---|---|
|
|
Нөхөн үржихүйн даавруудын шинжилгээ: