Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Өндгөвч сэдээж байгалиараа жирэмслэх (OITI)


Энэхүү арга нь  жирэмсэн болоход бүх зүйл хэвийн байгаа боловч байгалиараа жирэмслэж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой юм. Өндгөвчний үйл ажиллагааг дэмжигч болон өндгөн эс гадагшлуулагч эм тариаг хэрэглэсний суурин дээр өндгөн эс гадагшлах цаг хугацааг тааруулан бэлгийн хавьталд орохыг зөвлөдөг ба  жирэмсэн болох магадлалыг 8-10% нэмэгдүүлдэг. 

Алхам-1 Эмчийн үзлэг зөвлөгөө, хяналтанд орно

Алхам-2 Шинжилгээнд хамрагдана

Жирэмслэхээс өмнө хийгдэж байгаа шинжилгээнүүд нь хосуудад жирэмслэхэд эсрэг заалт байгаа эсэх,  ажилбарын явцад гарч болох  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэх, жирэмсэн болсон тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Алхам-3 Өндгөвчний сэдээлт

Эмэгтэйн сарын тэмдэг үзэгдмэгц өндгөвчний үйл ажиллагааг дэмжих  эм тариа хэрэглэж уутанцар боловсрохыг  дэмжинэ.

Алхам-4 Хяналт

Үтрээний хэт авиан шинжилгээгээр  хяналт хийж өндгөвчинд боловсорч буй уутанцарт үнэлгээ өгнө.

Алхам-5 Өндгөн эс гадагшлах

Уутанцар  боловсорч гүйцмэгц  өндгөн эс гадагшлалтыг  дэмжигч HCG тариа тарина.

Алхам-6 Бэлгийн харилцаа

Эмчийн заасан хугацаанд бэлгийн харилцаанд орсоноор жирэмсэн болох магадлал 8-10% нэмэгдэнэ.

Алхам-7 Үр дүнг хянах

Бэлгийн харилцаанд орохоор заасан хугацаанаас хойш 14 хоногт сарын тэмдэг үзэгдэхгүй бол жирэмсний тестээр жирэмсэн болсон эсэхийг тодорхойлох шаардлагатай. 



Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003