Үр шилжүүлэн суулгах гэдэг нь нэг сарын тэмдэгний мөчлөгний хугацаанд өндгөвчинд олон тооны өндгөн эсүүдийг боловсруулан авч лабораторийн орчинд эр бэлгийн эсүүдтэй нийлүүлэн үр тогтоосны дараа үр тогтсон өндгөн эсийг умайн хөндийд шилжүүлэн суулгахыг хэлэх бөгөөд дараах дэс дараалалтай явагдана. Үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдаж байгаа эмэгтэйн хоёр талын өндгөвчинд нэгэн зэрэг хэд хэдэн фолликул үүсгэж хөгжүүлэх зорилгоор өндгөвчний үйл ажиллагааг дэмжих дааврын тариаг тарина, фолликулууд боловсорч гүйцмэгц үтрээгээр дамжуулан тусгай зүүгээр хатгалт хийж өндгөн эсийг соруулан авч лабораторийн орчинд эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтооход бэлтгэнэ, эрэгтэйн үрийн шингэнээс эр бэлгийн эсийг ялгаж авсны дараа тэдгээрийг лабораторын орчинд хуруу шилэн дотор нийлүүлж үр тогтоолт явуулна, цаашид үр тогтсон өндгөн эсүүдийг үр хөврөлийн инкубаторт 3-5 хоног өсгөвөрлөөд буцаан эмэгтэйн умайн хөндийд шилжүүлэн суулгана. Хэрэв үр хөврөл умайн салстанд бэхлэгдэж, судас олж холбогдон цусан хангамж авч чадвал жирэмслэлт цааш үргэлжлэх болно. Үр хөврөл умайн салстанд бэхлэгдэх /имплантаци/ үйл явц эсийн түвшинд явагддаг тул урьдчилан таамаглах боломжгүй юм. Иймээс үр шилжүүлэн суулгалтаар жирэмсэн болох эсэх нь умайн салстын хүлээн авах чадвар, үр хөврөлийн эсүүдийн чанар зэрэгтэй шууд хамааралтай бөгөөд эмэгтэйн нас залуу байх тусам жирэмсэн болох магадлал өндөр байдаг.
Алхам-1 Эмчийн үзлэг зөвлөгөө, хяналтанд орно.
Хосууд жирэмслэхээр төлөвлөж буй сараасаа 1 сарын өмнө эмчид үзүүлж нарийн шинжилгээний төлөвлөгөө гаргаж, шаардлагатай тохиолдолд эмчилгээнд хамрагдаж, бие болон сэтгэл санаагаа бэлтгэнэ.
Алхам-2 Шинжилгээнд хамрагдах
Жирэмслэхээс
өмнө хийгдэж байгаа шинжилгээнүүд нь ҮШС хөтөлбөрт хамрагдаж байгаа хосуудад
жирэмслэхэд эсрэг заалт байгаа эсэх, ҮШС
ажилбарын явцад гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, жирэмсэн болох магадлалыг
нэмэгдүүлэх, жирэмсэн болсон тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндийг эрсдэлд
оруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Алхам-3 Өндгөвчний үйл ажиллагааг сэдээлт
Хосууд үр шилжүүлэн суулгахад бэлэн болсон тухайн сард эмэгтэйн сарын тэмдэг
үзэгдмэгц дааврын шинжилгээ хийж, өндгөвчний үйл ажиллагааг сэдээх тариаг эмчийн нарийн хяналтан дор
хэрэглэнэ.
Алхам-4 Хяналт
Үтрээний
хэт авиан шинжилгээ болон цусан дахь дааврын шинжилгээгээр эмчийн заасан
тодорхой хугацаанд хяналт хийж өндгөвчинд боловсорч буй
уутанцарт үнэлгээ өгч тарианы тунг
тохируулдаг.
Алхам-5 Өндгөн эс гадагшлах хугацааг тодорхойлох
Уутанцар
боловсорч гүйцмэгц өндгөн эс гадагшлахыг дэмжигч тариа тарина.
Алхам-6 Уутанцарыг хатган доторхи шингэнийг соруулан авна.
Тусгай
ажилбарын өрөөнд эмэгтэйд өнгөц мэдээгүйжүүлэгт хийсний дараа хэт авиан хяналт
дор үтрээгээр дамжуулан уутанцаруудыг хатган доторхи шингэнийг соруулан авна, соруулж авсан шингэнийг үр хөврөлийн лабораторид шилжүүлнэ.
Алхам-7 Үрийн шингэн өгөх бэлтгэл
Үрийн шингэн өгөхөөс
48-72 цаг (2-3 өдөр)-ийн өмнөөс доорхи шаардлагуудыг хангаж эхлэнэ.
Алхам-8 Лабораторид үр тогтоолт явуулах
Алхам-9 Үр хөврөлийг өсгөвөрлөх, хянах 3-5 хоног
Манай үр хөврөлийн лаборатори нь TIME Lapse буюу 24 цагийн турш
тасралтгүй үр хөврөлийн хөгжлийг дүрс бичлэг хийж хянах технологитой. Үр
хөврөлийг өсгөвөрлөж буй инкубатороос гаргалгүй эсүүдийн хуваагдал, хөгжилд
үнэлгээ өгч, дүрсжүүлэн үйлчлүүлэгчид үр шилжүүлэн суулгах өдөр танилцуулж,
шилжүүлэн суулгах эсүүдээ хамтдаа сонгодог. TIME Lapse технологийн тусламжтай үр хөврөлийг
инкубаторын гадна орчинд гаргаж үр хөврөлийн орчин солигдож, цочирол өгөхөөс
хамгаалж, гарч болзошгүй эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх боломжтой
олгодог.
Алхам-10 Үр шилжүүлэн суулгалт
Үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн
суулгах өдөр хосууд лабораторын орчинд үр тогтоож өсгөвөрлөсөн үр хөврөлүүдийн
эсийн хуваагдал, хөгжилийг харуулсан дүрс бичлэгийг үзэж сонгосон эсүүдийг умайн
хөндий руу шилжүүлнэ. 1 циклд 2 үр хөврөлийн эсийг шилжүүлэн суулгадаг бөгөөд
энэ нь жирэмсэн болох магадлалыг 2 дахин нэмэгдүүлэхээс гадна ихэр урагтай
жирэмсэн болох боломж олгодог.
Алхам-11 Үр дүнг хянах
Үр
шилжүүлэн суулгаснаас хойш 14 хонгийн дараа зөвхөн жирэмсэн эмэгтэйн цусанд
тодорхойлогдох хүний хорионы гонадотропины (ХГ-HCG) хэмжээг
тодорхойлж биологийн хувьд жирэмсэн болсон эсэхийг тодорхойлно. Энэ хугацаанаас
урьтаж өөр аргаар жирэмслэлт тодорхойлох тест хэрэглэх нь тохиромжгүй бөгөөд
ихэнхи тохиолдолд сөрөг эсвэл сул эерэг гардаг тул та тэвчээртэй хүлээнэ үү! Үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн
суулгасанаас хойш 18 дахь хоногоос эхлэн умайн хөндийд ургийн цэврүү харагдаж
эхлэх бөгөөд 21 хоногийн дараа ургийн зүрхний цохилт хэт авиан
шинжилгээгээр тодорхойлогдоно.
Ингээд 9 сарын дараа танай гэр бүлд аз жаргал ирэх болно.