Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Төмсөгнөөс эд авч эр бэлгийн эсийг ялгах бичил мэс ажилбар (TESE)


TESE /Microsurgical Testicular Sperm Extraction/

TESE- бичил мэс ажилбараар авсан төмсөгний эдээс эр бэлгийн эсийг ялгаж авах/нарийн зүүний тусламжтайгаар төмсөгнөөс эр бэлгийн эсийг соруулж авах гэсэн үгнүүдийн товчлол юм. Эдгээр аргууд нь  битүүрлийн гаралтай эрэгтэй үргүйдлийн үед төмсөгнөөс эр бэлгийн эс ялгаж авах бичил мэс ажилбарууд бөгөөд үр шилжүүлэн суулгах ажилбартай хавсарч хийгдэнэ.  Мэс заслаар авсан төмсөгний эдээс эр бэлгийн эсийг ялган авч  өндгөн эс рүү тарьж оруулах замаар үр тогтоолт явуулдаг учир эдгээр ажилбаруудыг нийтэд нь IVF+TESE+ICSI хэмээн товчилдог.  Хосуудын эрэгтэй нь   битүүрлийн гаралтай үргүйдэлтэй   тохиолдолд  тухайн гэр бүл зөвхөн энэ аргаар л үр хүүхэдтэй болох боломжтой юм. 

TESE яаж хийдэг вэ?

Төмсгөнд 5мм орчим жижиг зүслэг хийж тусгай нарийн /17G/ зүүгээр төмсөгнөөс эд авч Үр Шилжүүлэн Суулгах төвийн лабораторид микроскопи ашиглан төмсөгний эдээс эр бэлгийн эсийг илрүүлж, ялган авах нарийн технологи юм. Өвдөлт намдаалт болон өнгөц унтуулгатай хийгдэх ажилбар тул үйлчлүүлэгчид өвдөлт мэдрэгдэхгүй.

Зүслэг хийх хэмжээ жижиг учир мэс ажилбарын дараа зовиур маш бага, шархны эдгэрэлт хурдан, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд 7 хоногийн дотор шарх бүрэн эдгэрнэ.



Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003