Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Өндгөн эсийн цитоплазм дотор эр бэлгийн эсийг тарьж оруулах (ICSI)


ICSI (Intra cytoplasmic sperm injection)

Өндгөн эсийн цитоплазм дотор эр бэлгийн эсийг тарьж оруулах замаар үр хөврөл үүсгэдэг бөгөөд энэ нь үр шилжүүлэн суулгах ажилбарын туслах нэмэлт ажилбарт хамаарна.

Энэ аргыг хавсарсан эрэгтэй үргүйдлийн шалтгаантай, үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эсийн тоо цөөн, хөдөлгөөн муу гарсан,  мэс заслаар авсан төмсөгний эдээс (TESE) эр бэлгийн эсийг ялгаж авсан эсвэл шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй зэрэг тохиолдолд зайлшгүй хийнэ. 

Зарим тохиолдолд өндгөн эсийн тэжээлийн бүрхүүл болох тунгалаг бүрхүүлийг эр бэлгийн эс нэвтэлж орж чадахгүйн улмаас жирэмслэхгүй байх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ICSI нэмэлт ажилбарыг зайлшгүй хийх бөгөөд эмэгтэйн өндгөвчнөөс өндгөн эс гарган авсны дараагаар, түүн дотор хамгийн эрүүл цорын ганц эр эсийг сонгон авч микро мэс ажилбарын тусламжтайгаар өндгөн эсийн дотор эр бэлгийн эсийг шууд тарьж оруулна.

<div class="zuragsan" albumID="19"></div>

Өөрөөр хэлбэл үр хөврөл стандарт IVF аргаар үүсэх боломжгүй тохиолдолд тусгай микроскоп ашиглан өндгөн эсийн цитоплазм руу эр бэлгийн эсийг шууд тарьж оруулан үр хөврөл үүсгэж, өсгөвөрлөх арга юм. Энэхүү бичил мэс ажилбар  нь үр хөврөлд ямар нэг сөрөг үр дагаваргүй бөгөөд байгалиараа жирэмслэн төрүүлсэн хүүхдийн адилаар эрүүл хүүхэд төрдөг. 


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003