Эр бэлгийн эс, төмсөгний эд, эмэгтэйн өндгөн эс зэргийг хасах 196 хэмийн шингэн азотод хөлдөөн удаан хугацаагаар чанарыг нь алдагдуулахгүй хэвээр хадгалах технологийг дэлхий нийтээр “Үрийн банк” гэж нэрлэдэг. Эр бэлгийн эс, өндгөн эсийг хөлдөөж хадгалах технологи 1960-аад онд анх нэвтэрсэн бөгөөд одоогоор хавдрын эсрэг хими болон туяа эмчилгээний өмнө, вазоэктоми эсвэл үргүйдлийн мэс заслын эмчилгээний өмнө, нөхөн үржихүйн туслах технологи ашиглахаас өмнө ирээдүйд ашиглах зорилгоор өндгөн эс, эр бэлгийн эс, үр хөврөлийг хөлдөөх гэх мэт олон зорилгоор хэрэглэгдэж байна.
Үрийн шингэн болон өндгөн эс хөлдөөж хадгалах заалт:
Хүсвэл эрэгтэй, эмэгтэй хэн ч эр бэлгийн эс болон өндгөн эсээ зориулалтын банкинд хадгалуулах боломжтой. Гэр бүл хүүхэдтэй болох үндэс суурь нь эр, эм бэлгийн эс. Хүн мөнхийн залуу явахгүй бөгөөд хөгширч хэзээ нэгэн цагт өвчин тусаж, осол аваарт ч орж мэднэ. Үүнийг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй билээ. Орос улсад 57 настай хүний ганц хүү 34-тэйдээ ослоор нас барсан гэнэ. Энэ айл удам залгах үр хүүхэдгүй болжээ. Азаар, хүү нь банкинд үрээ хадгалуулсан байж. Түүнийг нь донор эхэд суулгаж, хүүхэдтэй болсон тохиолдол гарсан байна.
Хөлдөөн хадгалах гэж юу вэ?
Энэ нь үр шилжүүлэн суулгах эмчилгээнээс илүү гарсан эмбрион, өндгөн эс, эр бэлгийн эс эсвэл үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеэр эмбрионыг шууд умайд шилжүүлэн суулгах боломжгүй тохиолдол лабораторийн нөхцөлд орчин үеийн тусгай зориулалтын төхөөрөмжинд хөлдөөн хадгалах боломжтой бөгөөд дараа жирэмслэхийг хүссэн үедээ ашиглах боломжтой юм. Хөлдөөсөн эмбрион суулгаснаар жирэмслэхэд ямар нэг сөрөг нөлөө байдаггүй бөгөөд энэхүү ажилбарын тусламжтайгаар хорвоод мэндэлсэн хүүхэд нь ердийн хүүхдийн адил эрүүл төрдөг.
Яаж хийдэг вэ?
Хөлдөөж хадгалсан үр
хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгах тохиолдолд умайн салстыг ургуулах
зорилгоор эм хэрэглэж болох юм эсвэл огт
эм тариа хэрэглэхгүйгээр эмэгтэйн мөчлөгийг тооцоолсоны үндсэн дээр тохиромжтой үед үр хөврөлийг гэсгээн умайн
хөндийд шилжүүлэн суулгаж болно. Энэхүү аргын үед даавар тарьж өндгөвчний үйл
ажиллагааг дэмжих шаардлагагүй бөгөөд зардал бага гардаг. Ингэснээрээ нэг удаагийн үр шилжүүлэн суулгах
эмчилгээгээр дараа дахин бүх процесст
эхнээс нь хамрагдахгүйгээр үр шилжүүлэн
суулгах ажилбарт давтан хамрагдах боломжтой гэсэн үг юм.
Хэзээ хийх вэ?
Эмбрион, өндгөн эс, эр бэлгийн эсийг зөвхөн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үед илүү гарсныг нь хадгалуулахаас гадна одоогоор жирэмслэх зорилгогүй байгаа ч хожим хойно хүссэн үедээ жирэмслэх зорилгоор урьдчилан хадгалуулж ч болдог. Хөлдөөн хадгалуулах хугацааг нь дахин сунгуулах боломжтой.
Хэрэв та хөлдөөн хадгалуулах хүсэлтэй бол?
1. Ажилбар хийгдэхийн өмнө үйлчлүүлэгчид дараах нөхцлийг зөвшөөрсөн байна.
Үр хөврөлийг ямар хугацаанд хадгалах вэ?
Хөлдөөсөн үр хөврөлийг хамгийн ихдээ дунджаар 10 жил хадгална. Энэ хугацаа эмэгтэй түүний хамтрагч, донорын эмчилгээ болон биеийн нөхцөл байдлаас хамаарч уртасч болно. Хэрэв үр хөврөл донорын өндгөн эс эсвэл эр бэлгийн эсийнх байвал донороос үр хөврөлийг хадгалах хугацааг сунгах зөвшөөрөл бичгээр авах ёстой.