Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Умайн хөндийн дурангийн мэс засал


Умайн эмгэгийн оношлогоонд умайн хөндийн дуран буюу гистероскопиг хэрэглэх нь мэдээлэл өндөртэй. Түүний тусламжтайгаар эмчилгээний аргыг сонгох, эмчилгээний үр дүнг хянах, мэс ажилбарууд хийх боломжтой. Эдгээр мэс ажилбарууд нь эрхтэн хадгалах шинж чанартай байдаг бөгөөд энэ нь нөхөн үржихүйн насанд маш чухал юм. 

Эмчийн заасан шинжилгээнүүд хийгдсэний дараа гистероскопи хийгдэх өдөр товлогдоно. Сарын тэмдэг ирсэн өдрийг 1 гэж тооцон 5-9 дахь хоногуудад ажилбар хийгдэх нь хамгийн тохиромжтой. Учир энэ үед умайн эндометр нимгэн, цус шүүрэх байдал бага, хөндийн үзэгдэх байдал илүү тод учир умайн хөндийн оношлогоо илүү нарийн хийгдэнэ.

Гистероскопи гүйцэтгэхийн өмнө судсаар өвчин намдаалт хийгдэнэ. Шинжилгээ дунджаар 5-10 минут үргэлжилнэ. Гистероскопи хийгдсэнээс хойш шинжлүүлэгчийг 2-4 цагийн хугацаанд эмнэлэгт хяналтанд байлгаад биеийн байдал тогтвортой бол гэртэй хариад сайн унтаж амрахад болно.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, өвчтөнд зовиургүй, биед ил шарх сорив үлдээхгүйгээр богино хугацаанд эмч умайн хөндийг камераар дамжуулан харж оношилгоо хийж шаардлагатай тохиолдолд умайн хөндийгөөс эд авч шинжилгээнд илгээх, онош тодруулах болон жижиг мэс ажилбар хийж эмчилгээ хийх бүрэн боломжтой. 


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003