Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Үтрээ чангалах лазер эмчилгээ


Үтрээ чангалах лазер эмчилгээ гэж юу вэ?

Үтрээ чангалах CO2 лазер нь ямар нэг өвдөлтгүй мэс заслын бус аргаар үтрээний булчин чангалах, үтрээний салстад коллагений хэмжээг нэмэгдүүлэх, үтрээний булчинг бэхжүүлэх үйлдэлтэй эмчилгээ юм.

Үтрээний булчин яагаад сулардаг вэ?

Эмэгтй хүний үтрээ арьстай нэгэн адилаар эластин, коллагенаар баялаг өнгөц давхаргатай байдаг. Нас ахихын хэрээр эдгээр уургуудын хэмжээ багасахад арьс хөгширч үрчлээтэн сулардаг шиг үтрээ ч мөн адил уян зөөлөн шинж чанараа алдаж, булчин нь суларч эхэлдэг. Улмаар шээс задгайрах, бэлгийн дур хүсэл, таашаал буурах, тааламжгүй мэдрэмж төрөх, үтрээ хуурайшиж загатнах шинжүүд илэрдэг.

Лазер эмчилгээнд ямар эмэгтэйчүүд хамрагдах вэ?

  • Хөнгөн хэлбэрийн шээс задгайралтай /хүнд юм өргөх, ханиах, найтаах зэрэгт өөрийн мэдэлгүй шээс дусагнадаг /
  • Бэлгийн харьцааны үеийн мэдрэмж сулрах
  • 2 –с дээш удаа төрөх замаар төрсөн эмэгтэйчүүд
  • Цэвэршилтийн насанд үтрээ хуурайшдаг, загатнадаг эмэгтэйчүүд

Эмчилгээнд ороход анхаарах зүйлс

  1. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийлгэсэн байх
  2. Сүүлийн нэг жилийн хугацаанд өгсөн умайн хүзүүний эсийн шинжилгээ /PAP test/-д ямар нэг өөрчлөлт гараагүй байх
  3. Төрснөөс хойш хамгийн багадаа 4 долоо хоногийн дараа хийлгэнэ.
  4. Эмчилгээний дараа 7 хоног бэлгийн харьцаанд орохгүй

Үтрээ чангалах лазер эмчилгээний давуу тал

  1. Үтрээний булчинг чангалж бариу болгоно
  2. Бэлгийн таашаал нэмэгдүүлнэ
  3. Арьсны нөсөөжилт буюу харласан арьсыг цайруулна
  4. Эмчилгээ хийлгэсний дараа та жирэмсэн болж төрөх замаар төрөхөд аюулгүй
  5. Эмчилгээний үргэлжлэх хугацаа богино
  6. Мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч хийнэ
  7. Умайд ерөндөгтэй болон, умай авах, үтрээний пластик мэс засал хийлгэж байсан эмэгтэйчүүд орж болно
  8. Эмэгтэйчүүдийн бусад эмгэг тухайлбал хөнгөн хэлбэрийн шээс задгайрах үед 94% эмчилгээний үр дүнтэй.

 Түгээмэл асуулт хариултууд:

1. Эмчилгээ хийгдсэний дараа төрөхөд ямар нэгэн хүндрэл байдаг уу?

Эмчилгээ хийлгэсний дараа жирэмсэлж өөрөөрөө төрөхөд ямар ч сөрөг нөлөө байхгүй.

2. Эмчилгээний дараа ямар нэг гам, дэглэм барих уу?

Эмчилгээний дараа 7 хоног бэлгийн харьцаанд орохгүй

3.  Хүний биед хор нөлөө нь хэр байдаг вэ?

Уг эмчилгээнд хэрэглэж байгаа CO2 лазер нь ямар нэгэн сөрөг гаж нөлөөгүй

4. Хэдэн удаа лазер орж байж үр дүнтэй болдог вэ?

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байж тодорхойлогдоно. Хөнгөн үед 1 удаа ороход хангалттай байдаг бөгөөд булчин хэт суларсан, шээс задгайралтай тохиолдолд 2-3 удаа орох заалттай.

5. Лазерт ороход хэр хугацаа шаардлагатай вэ?

Эмчилгээ 30-60 минут үргэлжлэх ба эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Урьдчилан эмэгтэйчүүдийн эмчид үзүүлнэ.


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003