Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Трима цогц эмчилгээ


Эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэдэг бага эрчимтэй лазер нь биеийн бусад хэсгүүдэд сөргөөр нөлөөлөхгүйгээр эсийн түвшинд хүрч дараах үйлчилгээг үзүүлдэг.

  • Үрэвслийн эсрэг
  • Хаван бууруулах
  • Бодисын солилцоо сайжруулах
  • Шархны эдгэрэлтийг түргэсгэх
  • Дархлааны системийг идэвхижүүлэх
  • Антибиотикт мэдрэг байдлыг нэмэгдүүлэх

Эмэгтэйчүүдийн физик эмчилгээнд дараах тохиолдолд орно.

  • Доошоо өнгөтэй үнэртэй ялгадас гарах
  • Хэвлийн доогуур хүчтэй биш ч шалтгаан тодорхойгүй өвдөх
  • Умайн салст болон булчинт давхрагын архаг үрэвсэл, түүнээс хамаарсан үргүйдэл (үр шилжүүлэн суулгалт амжилтгүй болох)
  • Умайг жирэмслэлтэнд бэлдэх
  • Үр хөндөлтийн дараа үргүйдлээс урьдчилан сэргийлэх
  • Мэс заслаар үрийн хоолойн наалдац салгасны дараа
  • Бэлгийн замын халдварт өвчний эмчилгээний дараа
  • Ойр ойрхон шээс хүрэх, шээс хурц үнэртэй өтгөн гарах
  • Өмнө нь олон удаа циститээр өвдөж байсан ба түүний сэдэрлээс урьдчилан сэргийлэх

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин яагаад сэдэрч дахидаг вэ?

Манай оронд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүд тэр дундаа үтрээ, умайн архаг хэлбэрүүд олон тохиолдож хүйтэн сэрүүний улиралд дахин дахин сэдрэх, эмийн эмчилгээний үр дүнд муу байх тохиолдол элбэг. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин  дахих сэдрэл өгөх нь дараах хүчин зүйлүүдтэй холбоотой.

Өвчний цочмог үед буруу эсвэл дутуу эмчилгээ хийх

Антибиотикийн замбараагүй хэрэглээ

Биеийн дархлаа сул байх

Удаан хугацаанд ерөндөгтэй явах

Бэлгийн олон хамтрагчтай байх

Бусад олон гадаад хүчин зүйлсийн нөлөө, уур амьсгалын онцлог гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлнө.

Дулаан эмчилгээ:

Бэлгийн замын халдварт өвчин болон эмэгтэйчүүдийн бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн үед гэмтсэн салтсыг нөхөн сэргээх зорилгоор хийдэг.Энэхүү төхөөрөмж нь  шээсний сүв болон үтрээ, умайн хүзүүний эдэд 5мм-с дээш гүнд нэвтрэн, 38-45 хэм хүртэл халж үйлчилгээ үзүүлнэ. Эмчилгээ нь өвчтөнд халуун бүлээн оргих таатай мэдрэмж төрүүлэх ба хорсох өвдөх зовиур өгөхгүй.

Цистит, шээсний сүвийн үрэвслийн үед соронзон эмчилгээтэй хавсран хэрэглэхэд үрэвсэл архагших, дахин сэдрэхээс 93-35% сэргийлж чадна.

Динамик соронзон орон нь дараах үйлчилгээг үзүүлнэ.

  • Бие махбодын гэмтсэн хэсэгт эмийн бодис хуримтлуулах
  • Эмэнд мэдрэг байдлыг нэмэгдүүлэх
  • Өвчин намдаах
  • Бага аарцгийн цусан хангамжийг сайжруулах нөлөөтэй.

Хэрэглээ:

  • Умайн салст болон булчинт давхаргын архаг үрэвсэл, түүнээс хамааралтай үргүйдэл
  • Үр хөндөлтийн дараа үргүйдлээс урьдчилан сэргийлэх
  • Үр дамжуулах хоолой, өндгөвчний архаг үрэвсэл
  • Умайн гадуурх жирэмслэлтийн дара дахин умайн гаднах жирэмсэн болохоос сэргийлэх
  • Мэс заслаар үрийн хоолойн наалдац салгасны дараа
  • Цистит
  • Умайн хүзүү, үтрээний үрэвсэл зэрэгт хэрэглэх нь тохиромжтой.

Умайн хүзүүний вакумаспираци эмчилгээ:

Уг эмчилгээний тусламжтайгаар жирийн үед шинжилгээ авах боломжгүй умайн хүзүүний сувгийн гүн хэсгээс шинжилгээний материал авах, эмийн бодисоор угаах, аарцагны цусан хангамжыгсайжруулах, эдийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Биологийн идэвхит цэгүүдэд нөлөөлөх цахилгаан өдөөлт эмчилгээ:

Үйлчлүүлэгчид өвдөлт үүсгэхгүй, эмчилгээний явцад бага зэрэг ирвэгнэх мэдрэмж төрүүлдэг. Эмэгтэйчүүдийн бүх төрлийн үрэвсэлт өвчнүүд, бөөр шээсний замын үрэвсэл, түрүү булчирхайн эмгэгүүд, бэлгийн суларлын үед цахилгаан зүү эмчилгээ хийнэ. Дээрхи бүх эмчилгээг манай төвийн эмэгтэйчүүдийн тасаг хийж байна.


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003