Манай төв хамгийн сүүлийн үеийн хэт авиан
оношилгооны 4D аппаратуудаар ургийн гажиг, эмэгтэйчүүд, хэвлийн хөндийн
эрхтнүүд, гэмтэл, мэс засал, хүүхэд нярай, хөх, бамбай булчирхай, урологи,
судас, арьсан доорхи зөөлөн эд зэрэг бүхий л эрхтэн системийн эмгэг өөрчлөлтийг
оношилж байна. Эдгээр аппаратууд нь эзэлхүүнт дүрсний хөдөлгөөнийг тухайн цагт харуулах 4D горим,
өнгөт, спектрийн , эдийн , энергийн, цусны урсгалын буюу допплерийн бүхий л
эффектийг багтаасан байгаа.
Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн
тогтолцоог хэт авиагаар шинжлэх үед хэвлийгээр бус үтрээгээр дамжуулан
үнэлэх нь эрхтнүүдийн зураглал тод, илүү сайн мэдээлэл өгдөг болно. Мөн сарын тэмдэг ирж байх хугацаанд үтрээний хэт авиан шинжилгээнд хамрагдах боломжтой.
Манай аппаратууд дүрсийн ялгарал сайн, эд эрхтэн, эмгэг өөрчлөлтийн зааг болон судасны ханыг тод ялган харуулах олон төрлийн оношилгооны горимуудтай. Эд эрхтний болон эзэлхүүнт өөрчлөлтийн хэмжээг автоматаар тооцоолон гаргах, олон хавтгайд зүслэг хийн харуулах, авсан зурган дээр фото эффект хийн шинжлэх зэрэг тусгай мэргэжлийн программ хангамжтай.
Жирэмсэн эх
жирэмсний 11-13 долоо хоногт, 20-24 долоо хоногт, 30-35 долоо хоногт гэх
хугацааанд 3 удаа хэт авиан оношилгоо
хийлгэх ёстой. Харин жирэмсний тээлтийн
явцад ямар нэгэн зовиур илэрвэл үүнээс ч олон удаа цаг алдалгүй эход харуулах
шаардлагатай. Хэт авиан шинжилгээ нь ионжуулах цацрагжилт, туяаны нөлөө
байдаггүй тул эх болон урагт ямар ч аюулгүй юм.
Таны хүүхдийн анхны зураг, анхны киног бид дүрсжүүлнэ.