Loop Electrosurgical Excision Procedure, LEEP
Эмэгтэйчүүдийн эмчийн дотуур
үзлэгээр умайн хүзүүнд гарсан эмгэг өөрчлөлт/ дисплазия/-ийг илрүүлж тухайн
хавдрын урьдал өөрчлөлтөнд орсон өнгөц хэсгийг бага эрчимтэй цахилгаан гогцоо
ашиглаж өөлөн авах эмчилгээ, оношилгооны аргыг LEEP буюу электрон гогцоогоор
өөлөх ажилбар гэдэг. Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтөнд орсон эмгэгтэй хэсгийг
өөлөн авч шинээр эрүүл эсүүд нөхөн төлжих боломжийг бий болгоно. Шаардлагатай
тохиолдолд өөлж авсан эдээ эдийн шинжилгээнд явуулах бөгөөд үүгээр онош
тодорхойлох боломжтой юм.
LEEP ажилбараар:
- Жижиг хэмжээтэй умайн хүзүүний
полип авах
- Хүний папилом вирусын шалтгаант
бэлгийн үү авах / цаашид умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй/
- Умайн хүзүүний шархлаат болон
эмгэг өөрчлөлттэй хэсгийг авах ажилбар хийнэ.
Уг ажилбарыг хийлгэх үед эмнэлэгт
хэвтэх шаардлагагүй, ойролцоогоор 10-30 минут үргэлжилдэг, зовиур багатай, үр
дүн өндөр эмчилгээ, оношилгооны арга юм.