Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Нөхөн үржихүйн тухай


Нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэнд нь хувь хүн, хосууд, гэр бүлийнхний бие бялдар, оюун санааны болоод нийгмийн сайн сайхан байдал, улс үндэстний нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс болдог.  1994 онд Египет улсын Кайр хотноо хуралдсан “Хүн ам ба хөгжил” Олон Улсын Бага хурлаар баталсан Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  НҮЭМ-ийг дараах байдлаар тодорхойлсон байна.  Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь өвчин эмгэггүй, эрүүл байх төдийгүй бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл, хувь хүн, гэр бүлийн хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байж, хэзээ хэдэн хүүхэд төрүүлж өсгөхөө чөлөөтэй шийдвэрлэх байдал юм.

Нөхөн Үржихүйн эрх гэдэг нь хувь хүн, гэр бүлийн хосууд хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэхийн сацуу нөхөн үржихүйн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл авах, хүссэн үедээ жирэмсэлж төрөх, нөхөн үржихүйн хамгийн сайн, чанартай тусламж үйлчилгээг авах эрхтэй байхыг хэлнэ.

Нөхөн Үржихүйн эрүүл мэндийн бүрэлдхүүн хэсгүүд:

  1. Гэр бүл төлөвлөлт
  2. Эсэн мэнд амаржихуй
  3. Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд
  4. БЗХӨ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэлт
  5. Үр хөндөлт
  6. Үргүйдэл
  7. Хүйсийн асуудал

Хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь бэлгийн амьдрал бөгөөд хүн төрөлхтөний амьдрал оршин тогтнох нэгэн үндэс юм. Хүмүүс бие биеэ хайрлан дурлаж, гэр бүл болон хүүхэд төрүүлэх, үр удмаа үлдээх, эцэг эхийн жаргалыг амсах зэрэг нь бүгд бэлгийн амьдралтай холбоотой. Гэр бүл болсноор зөвхөн 2 биенийхээ өмнө төдийгүй ирээдүйн үр хүүхдийнхээ өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Хүний бэлгийн хөгжил нь эхийн хэвлийд байхаас эхлэн насан эцэслэх хүртэл үргэлжилдэг бөгөөд үүнтэй холбоотой хүний бие сэтгэхүйд олон өөрчлөлт гардаг ажээ. Эдгээр өөрчлөлтийг хүн мэдэж байх нь өөртөө итгэлтэй амьдрах, элдэв өвчин эмгэгээс сэргийлэх чадвартай болно. Мөн хувь хүн нөхөн үржихүйн эрхтнүүдээ хайрлан хамгаалах нь ирээдүйд эрүүл саруул эцэг эх болж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно. 


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003