Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Үр тогтолт


Бэлгийн зан үйлийн биологийн нэг чухал мөн чанар нь үр тогтооход оршино. Үр тогтсоноор жирэмсэлэх, төрөх, хүүхдээ тэжээж хүмүүжүүлэх энэ бүх үйл явцыг хамтад нь хүүхэдтэй болох үйл хэмээн нэрлэдэг. Хүүхэдтэй болох үйл нь нөхөн үржихүйн үндэс болно.

Бэлгийн хавьталын үр дүнд эр, эм бэлгийн эс нийлэх үйл явцыг үр тогтолт гэнэ. Үр тогтолт нь бэлгийн хавьталд орох бүрт тохиохгүй бөгөөд зөвхөн өндгөн эс боловсорч гүйцээд умайн гуурсан хоолойд орж ирсэн тохиолдолд тогтоно. Нэг удаагийн хурьцлаар 200 сая гаруй эр бэлгийн эс үтрээний гүнд цацагдана. Эр бэлгийн эс сүүлхийхээ тусламжтай хөдөлж дур тавилтын дараах 30-40 минутаас 2-3мм/мин хурдтай урагш давших хөдөлгөөнөөр умай хөндийд орж 2-3 цагийн дараа умайн гуурсан хоолойд хүрдэг.  Эмэгтэйн өндгөвчнөөс ялгарсан 1 өндгөн эсийн гадаргууд урт замын шалгуураас шалгарч хүрсэн хэдэн мянган эр бэлгийн эсээс зөвхөн ганцхан эс л нэвтрэн ордог. Ингэж нэвтрэн орохын тулд эр бэлгийн эсийн толгойд агуулагдах гиалуронидаза фермент өндгөн эсийн бүрхүүлийг хайлуулж, энэ хайлсан хэсгээр хамгийн хөдөлгөөнтэй амьдрах чадвар сайтай эс нэвтрэн орж үр тогтдог. Эр эм бэлгийн эсүүдийн бөөмүүд нийлж үр тогтсон өндгөн эс буюу  зигот үүсдэг. Зигот нь умайн гуурсан хоолойд 3-4 хоног байх ба энэ хугацаанд зигот нь морул буюу 8-32 эсүүдтэй болж хуваагдаж хөгжсөн байна.

Умайн хананд үр бэхлэгдэх /Имплантаци/

Умайн гуурсан хоолойд морул болж хөгжсөн үр хөврөл умайн хөндийд орж ирээд 72 цаг бэхлэгдээгүй байдалд оршино. Зигот болсон эсүүд асар хурдтайгаар хуваагдсаар 5 хоногийн дараа жижигхэн, эсүүдийн бөөгнөрөл буюу бластоцистүүд болон хувирна. Умайн хананд үр бэхлэгдэх буюу имплантаци явагдаж жирэмслэлт эхлэхийн тулд үр хөврөл нь умайд бэхлэгдэж судастай холбогдон цусан хангамж авч тэжээл авах хэрэгтэй.

Үүний тулд үр хөврөл нь түүнийг бүрхэж байгаа өндгөн эсийн гялгар бүрхүүл болон гадна талын зуурмаг төст бүрхүүлүүдээс салж умайн салст руу нэвтрэн орохдоо өөрөөсөө өвөрмөц уураг задлагч бодис (металлопротеиназа) ялгаруулж умайн салст давхаргын гүн рүү хүрч үр хөврөлийн рецептортой холбогдон бэхлэгдэх шаардлагатай. Энэ шатанд үр хөврөл ба эхийн хооронд анхны харилцаа үүсэж үр хөврөлийн эсүүд  жирэмсний өвөрмөц даавар болох хүний гонодотропин-ХГ (Human chorionic gonadotropin-HCG)-ыг ялгаруулсны дүнд эмэгтэйн бие жирэмсэн болсон дохиог авдаг.


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003