Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Умайн гуурсан хоолойн рентген зураг


Умайн гуурсан хоолойн тодосгогч бодистой рентген зураг буюу Hysterosalpingogram (HSG) гэж юу вэ?

Умайн болон умайн гуурсан хоолойн хэлбэр, битүүрлийг шинжлэх зорилгоор умайн хөндий рүү тодосгогч шингэн бодисыг бага зэргийн даралттай шахаж рентген аппаратаар зураг авахыг хэлнэ. Шинжилгээнд сарын тэмдэг ирж дуусаад 2-3 хонгийн дотор орох ба ойролцоогоор 5 минут үргэлжилдэг бөгөөд эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, рентген эмч нар хамтарч оролцоно.

Уг шинжилгээг эхо хяналтан дор буюу эмэгтэйн биед рентген туяа нэвтрүүлэхгүй хийх боломжтой боловч эхогоор гарах мэдээлэл бага, зургийн чанар муу байдаг тул хэрэглэх нь ховор юм.

УГХЗураг авах заалт:

1. Умайн хөндийн бүтцийн өөрчлөлтүүд болон төрөлхийн гажиг байгаа эсэхийг тодорхойлох

2. Анхдагч болон хоёрдогч үргүйдлийн үед умайн гуурсан хоолойд битүүрэл, саад байгаа эсэхийг тодруулах

УГХЗураг авах эсрэг заалт:

  1. Үтрээний үрэвсэл
  2. Умай, өндгөвчийн үрэвсэл
  3. Рентген тодосгогч бодисын харшил
  4. Сарын тэмдэг бүрэн дуусаагүй байх
  5. Сарын тэмдэг дуусаад 2-3 хоног өнгөрсөн тохиолдолд


Шинжилгээний бэлтгэл:

  1. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдаж өгсөх замын халдвар үүсэх эрсдэлээс сэргийлж үтрээний арчдас(мазок)-ын шинжилгээ хийлгэж шаардлагатай тохиолдолд тохирох эмчилгээг хийлгэх
  2. Рентген тодосгогч бодист харшилтай эсэхийг сорил хийлгэж тодруулах
  3. Өтгөн хатаж гэдэс дүүрдэг зовиуртай бол урьдчилан цэвэрлэх клизм тавих
  4. Шинжилгээ хийх үед бага зэргийн өвдөлт, эвгүй мэдрэмж төрөх тул өвчин намдаах лаа, эм урьдчилан хэрэглэж болно.
  5. Сарын тэмдэг ирж дуусаад 2-3 хоногт шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Шинжилгээнд хамрагдсаны дараа эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмэгтэйд зовиургүй бол гэртэй харьж болно. Зарим тохиолдолд цөөн хоног бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөдөг.

Умайн гуурсан хоолойн хэвийн болон битүүрэлтэй зураг

8


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003