Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

ART тухай


Дэлхийн 6 хос тутмын 1 нь үргүйдэлтэй холбоотой ямар нэг асуудалтай жирэмсэн болох боломжгүй байдаг гэсэн судалгааг 2014 оны 7 сард Европын Хүний Нөхөн Үржихүй болон Үр Хөврөлийн нийгэмлэгийн цахим хуудаснаа нийтлэгджээ. Мөн эрэгтэй шалтгаант үргүйдэл 20-30%, эмэгтэй шалтгаант үргүйдэл 20-35%, хосуудын аль алинд үргүйдлийн шалтгаан байгаа тохиолдол 25-40% байгаа бол шалтгаан тодорхойгүй үргүйдэл 10-20% эзэлж байна. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, стресс, тамхидалт болон жингийн илүүдэл зэрэг шалтгааны нөлөөгөөр сүүлийн жилүүдэд үргүйдэлтэй хосууд нэмэгдсээр байгаа нь харамсалтай. 

1978 онд анхны хуруу шилны хүүхэд төрсөнөөс хойш дэлхийн хэмжээнд 5 сая гаруй хүүхэд үр шилжүүлэн суулгах аргын тусламжтай мэндэлжээ.

Assisted Reproductive Technology буюу Нөхөн Үржихүйд Туслах Технологи /НҮТТ/ нь манай улсад сүүлийн 10 жилээс эрчимтэй хөгжиж байгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг салбар чиглэл билээ. Үүнд нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг жирэмслэлтэнд бэлтгэх зорилгоор идэвхижүүлэх эмийн эмчилгээ /OITI/, үрийн шингэнийг угааж эр бэлгийн эсийг ялган умайн хөндий дотор цацах ажилбар /IUI/, үр шилжүүлэн суулгах ажилбар /IVF+TESE, ICSI/, үрийн банк болон тээгч эх, бэлгийн эсийн донор ашиглаж жирэмслэх аргууд орно.

НҮТТ-ын тусламжтай жирэмсэн болж байгаа эмэгтэйчүүдийн дундаж нас 30-39 насны хооронд байна. Үр шилжүүлэн суулгах аргаар 35-аас доош насны залуу эмэгтэйчүүд амжилттай жирэмсэн болох магадлал өндөр бөгөөд аль болох хөлдөөсөн биш, шинэ үр хөврөлийг ашиглах нь илүү үр дүнтэй ажээ.

Европын Хүний Нөхөн Үржихүй болон Үр Хөврөлийн нийгэмлэг 

1985 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үндэслэгч нь дэлхийн анхны үр шилжүүлэн суулгалтыг амжилттай хийсэн эмч Роберт Эдвардс, Кохен нар байдаг.  Дэлхийн хэмжээнд хийгдэж байгаа НҮТТ-ын нийт ажилбарын 55% европын орнуудад хийгдэж байна. АНУ-д төрсөн нийт хүүхдүүдийн 1% НҮТТ-ын тусламжтай мэдэлсэн гэсэн статистик байдаг.

Mongolian Society of Human Reproduction and Embryology (MSHRE)

Монголын Хүний Нөхөн Үржихүй болон Үр Хөврөлийн Нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, тэргүүнээр Р.Хадбаатар ажиллаж байна. 


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003