Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Үрийн шингэний шинжилгээ


Эрэгтэй хүний үр тогтоох чадварыг илтгэх хамгийн энгийн бөгөөд чухал шинжилгээ нь үрийн шингэний шинжилгээ юм. Энэ шинжилгээгээр үрийн шингэнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, морфологи зэргийг үнэлж тухайн эрэгтэй үргүйдэлтэй эсэх, үргүйдлийн урьдал байдалд байгаа эсэхийг тодорхойлдог. Манай төвийн  андрологийн лаборатори нь Герман, Энэтхэг зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий оношилгооны аргачлалуудыг эрэгтэй үргүйдлийн салбарт нэвтрүүлэн ажиллаж байна.

Үрийн шингэний шинжилгээг микроскопт энгийн нүдээр харж тоо хэмжээ, хөдөлгөөнийг нь үнэлдэг хуучирсан аргыг халж CASA-Computer Assisted Semen Analysis буюу компьютерт суурилсан үрийн шингэний оношилгоо-ны аргыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь микроскопт харагдах эр бэлгийн эсийн зургийг авч комьпютерийн software системд хувирган тоо хэмжээ, хөдөлгөөнийг нь ДЭМБ-н зөвлөмжийн дагуу автоматаар тодорхойлох боломжийг олгож байгаа юм.

Эрүүл эрэгтэйн 1 мл үрийн шингэнд 20-250 сая эр бэлгийн эс агуулагдана. Үүнийг энгийн нүдээр микроскопт хараад тоо хэмжээ, хөдөлгөөний идэвхийг тодорхойлно гэдэг учир дутагдалтай. Тэгвэл энэхүү оношилгооны аргыг нэвтрүүлснээр эр бэлгийн эсийн тоо үнэн зөв гарах боломжтойгоос гадна эр бэлгийн эсийн хөдөлгөөний идэвхийг ч нарийн тооцоололтой гаргана. Тухайлбал эр бэлгийн эс секундэд 25 микрометер хурдтай хөдөлж байвал хурдан хөдөлгөөнтэй эс, секундэд 5-10 микрометер хурдтай хөдөлж байвал удаан хөдөлгөөнтэй эс, секундэд 2 микрометер хүртэлх хурдтай хөдөлж байвал хөдөлгөөнгүй эр бэлгийн эс хэмээн ангилан тодорхой нарийвчлалтай гаргах боломж бүрдсэн. Мөн дан ганц эр бэлгийн эсийн тоо хөдөлгөөнийг үнэлэхээс гадна эр бэлгийн эсийн морфологи буюу бүтцийн өөрчлөлтийг тодорхойлох боломжтой.

Манай төв нь спермограммын шинжилгээг ДЭМБ-ийн гаргасан стандарт арга аргачлалын дагуу CASA компьютерт суурилсан оношлогооны аргаар шинжилдэг нь үрийн шингэний шинжилгээ хийдэг бусад төвүүдээс онцлог юм.

Зарим тохиолдолд  үрийн шингэнд эмгэг өөрчлөлт илрэх бөгөөд шалтгааныг тодруулах зорилгоор   илүү нарийн шинжилгээ хийх шаардлага тулгардаг. Иймээс  манай төв нь  дааврын шинжилгээ,  ДНХ фрагментаци, HOS тест, MAR test зэрэг шинжилгээнүүдийг оношилгоонд нэвтрүүлэн ажиллаж байна.

1. ДНХ фрагментаци шинжилгээ

Төмсгөнд 60-70 өдрийн дотор эр бэлгийн эсийн үүсэл явагдаж байдаг. Бүрэн гүйцэд боловсорсон эр бэлгийн эсийн толгойд дезоксирибонуклейн хүчил (ДНХ) буюу удмын мэдээлэл агуулсан нягт бүтэц байдаг. Хэрэв бүрэн бус боловсорсон нуклеопротейнтэй эр бэлгийн эсүүд агуулагдаж байвал ДНХ-ын фрагментацтай гэж үзнэ. Энэ нь эрэгтэй үргүйдлийн гол шалтгааны нэг юм.

Дотоод шалтгаан: Варикоцеле, лейкоцит, бүрэн бус боловсорсон эр бэлгийн эсүүд

Гадаад шалтгаан: Хүрээлэн буй орчны нөлөө/хорт бодисууд, цацраг туяа/ Амьдралын хэв маяг/таргалалт, хорт зуршил/

Шалтгаан тодорхойгүй үргүйдэл гэж оношлогдсон хосуудын 80% нь эр бэлгийн эсийн ДНХ гэмтэлтэй байдаг. Эр бэлгийн эсийн шинжилгээний үзүүлэлтүүд муу байгаа эрэгтэйчүүд ДНХ-ын фрагментаци буюу гэмтэл их байдаг байна.

Эр бэлгийн эсийн шинжилгээ хэвийн байгаа ч гэсэн ДНХ-ын фрагментаци өндөр тохиолдож болно. Хэвийн шинжилгээний хариунд хамгийн багадаа 30% нь ДНХ-ын фрагментаци өндөр илэрсэн байна гэсэн судалгаа байдаг.

ДНХ фрагментацийн үр дагавар Шинжилгээ хийх заалт
  1. Эрэгтэй шалтгаант үргүйдэл
  2. IUI/IVF эмчилгээ давтан амжилтгүй болох
  3. Үр тогтолт явагдахгүй байх /In vivo, in vitro/
  4. Үр хөврөлийн хуваагдал, хөгжил чанаргүй байх
  5. Имплантацийн хувь буурах
  6. Зулбалт
  7. Доминант генийн өвчин
  1. Шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй хосууд
  2. IVF/ICSI эмчилгээний олон удаагийн оролдлого амжилтгүй болсон
  3. Эр бэлгийн эсийн оксидатив стрессийг тодорхойлох зорилгоор  IVF, IUI, ICSI эмчилгээнд орохоос өмнө
  4. Хамтрагч нь давтан зулбааны түүхтэй
  5. Ахимаг нас /40< насны эрэгтэй/
  6. Варикоцеле
  7. Эр бэлгийн эсийн шинжилгээний үзүүлэлтүүд муу байх
  8. Үр хөврөлийн хуваагдал, хөгжлийн чанар муу байх
  9. Гадны хортой бодисуудын /тамхи, эмийн хэрэглээ, мэргэжлийн хортой хүчин зүйлүүд/ нөлөөны түүхтэй

 

2. HOS test /hypo-osmotic swelling test/

Эр бэлгийн эсийн амьдрах чадварыг тодорхойлох шинжилгээ

Hypo-osmotic swelling test нь эсийн мембранаар ус нэвчих чанар дээр үндэслэсэн арга бөгөөд осмос багатай нөхцөлд эр бэлгийн эсэд гаднаас ус нэвтрэн орж эр бэлгийн эсийг “хөөлгөдөг” байна. Энэ нь эр бэлгийн эсийн сүүл хэсгийн бүрэн бүтэн байдлын нэмэлт мэдээлэл болдог байна.

Хөдөлгөөнгүй байгаа эр бэлгийн эсүүдийг амьд эсвэл үхсэн гэдгийг тодорхойлох ач холбогдолтой.

 

3. MAR test- SpermMar IgG Test

Эр бэлгийн эсийн эсрэг биеүүд антигенийг идэвхжүүлэх нь нийтлэг болон өвөрмөц дархлааны шалтгаантай үргүйдлийг үүсгэж байдаг. Нийт үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн ойролцоогоор 8%-д нь эдгээр эсрэг биеүүд илэрдэг байна.

Эр бэлгийн эсийн эсрэг эсрэг бие нь эр бэлгийн эсийн хэвийн үйл ажиллагаа болох тунгалаг бүрхүүлтэй холбогдох, акросомын урвал явагдахад саад учруулж байдаг.

MAR test хийх заалт:

  1. Үрийн шингэний шинжилгээ хийхэд микроскопиор эр бэлгийн эсүүд хоорондоо наалдаж / агллютинац/ харагдсан.

  2. Шалтгаан тодорхойгүй үргүйдэл

  3. Төмсгөндөө гэмтэл авч байсан түүхтэй, эр бэлгийн эсийн хөдөлгөөн бага

  4. Үрийн шингэнд цагаан эсийн тоо олширсон

  5. Бэлгийн харилцааны дараах шинжилгээний /post coital test/ хариу муу

  6. Үтрээний салсын шинжилгээнд эр бэлгийн эсийн наалдац илэрсэн




Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003