Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Түгээмэл асуулт хариулт


Хэвийн жирэмслэлтийн үед эмэгтэйн умайн гуурсан хоолой дотор өндгөн эс эр бэлгийн эсүүд нийлж үр тогтолт явагдаж улмаар үр хөврөл умайн хөндий рүү шилжиж умайн салстанд бэхлэгдэж жирэмсэн болдог бол ҮШС үед тусгай лабораторын орчинд хуруу шилэн дотор өндгөн эс эр бэлгийн эсүүдийг нийлүүлж үр тогтоогоод буцаан эмэгтэйн умайн хөндий рүү шилжүүлдэг тул Тest Тube буюу хуруу шилний хүүхэд хэмээх нэршил бий болсон. Зөвхөн үр тогтоож, жижигрэн хуваагдаж хөгжих үйл явц нь /3-5 хоног /лабораторийн хуруу шилэнд явагддаг бөгөөд үр хөврөлийн цаашдын хөгжил нь эхийн умайд явагдана.

Үр тогтолт нь лабораторын орчинд явагдсан гэдгээр бусад хүүхдүүдээс онцлог болохоос эхийн жирэмсний тээлтийн явц, төрөлт, төрөлтийн дараах хүүхдийн өсөлт, хөгжил зэрэг нь бусад хүмүүстэй адилхан явагдана.

Жирэмсэн болох эсэх нь эмэгтэйн нас болон үргүйдлийн шалтгаантай /эрэгтэй, эмэгтэй шалтгаант/ шууд хамраалтай. Ердийн-ҮШС аргаар жирэмсэн болох магадлал дэлхий дахинд 30-60% байдаг.

Боломжтой. Ердийн ҮШС-аар 2-3 үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлж, ихэр урагтай жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлнэ.

Үр шилжүүлэн суулгах үед үр хөврөлийг шууд суулгах, хөлдөөж хадгалаад гэсгээж шилжүүлэн суулгах 2 арга байдаг бол өндгөвчний үйл ажиллагааг сайн дэмжиж өгөх, бага зэрэг дэмжих эсвэл огт дэмжих эм, тариа хэрэглэхгүй байх хэд хэдэн арга байдаг.

Байгалийн мөчлөгт ҮШС арга гэдэг нь огт эм тариа хэрэглэхгүй, байгалиараа боловсорч байгаа өндгөн эсийг авч үр тогтоолт хийж, хөлдөөж хадгалаад дараа сард гэсгээж умайн хөндийд шилжүүлэн суулгадаг. 1 удаагийн оролдлогоор амжилттай жирэмсэн болох магадлал дэлхийн дундаж 15%.

Зөөлөн сэдээлттэй ҮШС арга гэдэг нь өндгөвчний үйл ажиллагааг дэмжих дааврын эм, хамрын цацлага хэрэглэж 1-4 өндгөн эсэд үр тогтоолт хийж, хөлдөөж хадгалаад дараа сард гэсгээж умайн хөндийд шилжүүлэн суулгадаг. 1 удаагийн оролдлогоор амжилттай жирэмсэн болох магадлал дэлхийн дундаж 25%.

Ердийн ҮШС арга гэдэг нь өндгөвчний үйл ажиллагааг дэмжих дааврын тариа тарьж олон тооны өндгөн эс авч үр тогтоолт хийж, хамгийн чанартай үр хөврөлийг сонгож хөлдөөхгүй шууд умайн хөндий руу шилжүүлэн суулгадаг. 1 удаагийн оролдлогоор амжилттай жирэмсэн болох магадлал дэлхийн дундаж 50%.

Эмэгтэй хүүхэд эхээс төрөхдөө өндгөвчинд нь 400,000 орчим өндгөн эсийн нөөцтэй төрдөг. Шилжилтийн наснаас эхлэн биений юмны мөчлөг бүрд ихэвчилэн 10 хүртэл өндгөн эс томорч хөгждөг бөгөөд тэдгээрээс зөвхөн 1, цөөхөн тохиолдолд 2 өндгөн эс нь бүрэн гүйцэд боловсорч уутанцар хагарч, өндгөн эс гадагш ялгарсанаар үр тогтох боломж бүрэлдэнэ. Харин үлдсэн өндгөн эсүүд бүрэн боловсорч томрохгүй эсийн програмчилсан үхлээр/ эсийн аппоптоз/ устана.
Тэгвэл дааврын тариа тарьж өндгөвчний үйл ажиллагаа дэмжих гэдэг нь тухайн сард өндгөвчинд томорч хөгжиж байгаа олон тооны өндгөн эсийг бүгдийн зэрэг томруулж, бүрэн гүйцэт боловсрох таатай нөхцлөөр хангана. Байгалиараа эмэгтэй хүний цусанд агуулагдах дааварын хэмжээ ердөө 1-2 өндгөн эсийг бүрэн гүйцэт боловсруулах боломжтой байдаг тул гаднаас дааварын тариа тарьж оруулан олон тооны бүрэн боловсорсон фолликулыг бий болгох анагаах ухааны үндэслэлтэй баталгаат арга юм. Ингэж олон тооны өндгөн эс авч эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоолт хийснээр хамгийн сайн чанартай үр хөврөлүүдээс сонголт хийх боломжтой бөгөөд хоосон фолликул, дутуу боловсорсон өндгөн эс, чанар муутай үр хөврөл зэрэг эрсдэл гарсан ч дахиад өөр сонголт хийх үр хөврөл байна. Улмаар хамгийн чанартай үр хөврөлийг сонгох нь жирэмслэлтийн магадлалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Эмэгтэй хүүхэд эхээс төрөхдөө өндгөвчинд нь 400,000 орчим өндгөн эсийн нөөцтэй төрдөг. Шилжилтийн наснаас эхлэн биений юмны мөчлөг бүрд ихэвчилэн 10 хүртэл өндгөн эс зэрэг томорч хөгждөг бөгөөд тэдгээрээс зөвхөн 1, цөөхөн тохиолдолд 2 өндгөн эс нь бүрэн гүйцэд боловсроод уутанцар хагарч, өндгөн эс гадагш ялгарч үр тогтох боломж бүрэлдэнэ. Харин үлдсэн өндгөн эсүүд бүрэн боловсорч томорч чадахгүй эсийн програмчилагдсан үхлээр/ эсийн аппоптоз/ устана. Энэ нь байгалиараа эмэгтэй хүний цусанд агуулагдах дааварын хэмжээ ердөө 1-2 өндгөн эсийг бүрэн гүйцэт боловсруулах боломжтой гэдгийг харуулж байна.

Байгалийн мөчлөгт ҮШС аргаар ямар нэг эм тариа хэрэглэхгүй өндгөвчинд боловсорсон фолликулыг хатгаж авах бөгөөд тэр хатгалтаар авсан өндгөн эс нь бүрэн гүйцэт боловсорсон үр тогтоох чадвартай, цаашид үр хөврөл болж хөгжих боломжтой эсэх нь ердөө 1-2 өндгөн эсийн түвшинд шийдэгдэнэ. Ингээд үр шилжүүлэн суулгахад сонголт хийх боломжгүй болох төдийгүй хатгалт хийсэн фолликул хоосон, хатгалтаар авсан өндгөн эс бүрэн боловсроогүй чанаргүй, үр тогтолт амжилтгүй явагдах, үр хөврөлийн буруу хөгжил явагдах зэрэг тохиолдолд дараа сард дахиж эмчилгээг шинээр эхлэхээс өөр аргагүй болдог. Ингэж эмчилгээг 2-3 удаа давтах тохиолдол байх бөгөөд сар бүр тухайн эмэгтэй хатгалтанд орж эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйгээ эрсдэлд оруулдаг тул дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ аргаас татгалздаг билээ.

Зөөлөн сэдээлттэй ҮШС арга нь эмэгтэйн цусанд байгаа дааварын хэмжээг бага зэрэг нэмэгдүүлэх эм, хамарын цацлага хэрэглэх тул үүний үр дүнд 1-4 фолликул боловсорч өндгөн эс авах боломжтой болно. Энэ арга нь өндгөвчний нөөц буурсан, дааварын өөрчлөлтөнд орсон 40 дээш насны эмэгтэйчүүдэд хэрэглэж цөөхөн чанаргүй ялгарч байгаа өндгөн эсийг дааварын эм, цацлагаар тэтгэж сайн чанартай өндгөн болгож ҮШС зорилгоор дэлхийн бусад орнууд ашиглаж байна.

ҮШСуулгах эмчилгээний гол зорилго нь жирэмсэн болохгүй байгаа хосуудыг үр хүүхэдтэй болгоход оршино. Үүний тулд жирэмсэн болох цаашлаад хүүхэдтэй болох хамгийн өндөр үр дүнтэй эмчилгээний аргыг сонгож хэрэглэх нь чухал гэдгийг хүний нөхөн үржихүйн нийгэмлэгүүд сануулсаар байна.

Эмчилгээний явцад эмнэлэгт хэвтэх шаардлагагүй зөвхөн өдрийн эмчилгээ, эмчийн үзлэгээ заасан хугацаанд ирж хийлгэх шаардлагатай. Харин ҮШС хийгдсэний дараах 14 хоногт хэт их ачаалал авахгүй гэртэй аль болох хэвтрийн дэглэм сахиж тайван амрах хэрэгтэй.

Нэгэнт цэвэршилт явагдаж сарын тэмдэг зогссон эмэгтэйн өндгөвч хатингаршиж, умайн салст нимгэрч, тархинд жирэмсэн болох боломжгүй гэсэн дохио очсон байдаг тул ямар нэг эм, тариа хэрэглэж сарын тэмдэг дахин үзэгдсэн ч жирэмсэн болж, хүүхэд төрүүлэх боломжгүй. Тиймээс тээгч эх, өндгөн эсийн донорын асуудал яригдах болно.

Та дэлхийн аль ч оронд ҮШС хөтөлбөрт хамрагдсан байсан бүгд нэг стандартаар үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс хаана ч жирэмсэн болж хүүхдээ тээж төрүүлэх нь эмэгтэйн нас, үргүйдлийн шилтгаантай шууд хамааралтай гэдгийг санах хэрэгтэй. Солонгос, Герман, АНУ зэрэг орнуудад ҮШС хийлгээд амжилтгүй болж манай ҮШСТөвд хандаж үр хүүхэдтэй болсон хосууд цөөнгүй байдаг.

Та гадаад оронд эсвэл эх орондоо ҮШС хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол эмнэлгээ сонгохдоо дараах зүйлсийг заавал тодруулаарай!

  1. Техник технологийн хүчин чадал
  2. Тухайн эмнэлгийн туршлага
  3. Эмч нарийн ур чадвар, энэ чиглэлээр ажилсан туршлага
  4. Тухайн эмнэлэгт хичнээн хос үйлчлүүлж, хэдэн хүүхэдтэй болсон
  5. Танд хэдэн хувийн баталгаа өгөх вэ? Тэр баталгаа нь үнэн бодитой эсэх...
  6. Нийт зардал хэдэн төгрөг болох зэрэг судалгааг хийж үйлчлүүлэх эмнэлгээ сонгох хэрэгтэй. Үгүй бол хэн нэгний туршилтын туулай, мөнгөний гахай болж сэтгэл санаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй.

Манай эмнэлгийн хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ашигладаг Laser Technology бүхий үр хөврөлийн лаборатори, Time-Lapse, CASA зэрэг технологиудыг суурьлуулж мэргэжлийн Монгол эмч нар дэлхийн жишигт хүрсэн чанартай, үйлчилгээг эх орондоо хүргэж байна.

Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд одоогоор ҮШС эмчилгээнд ямар нэг хөнгөлөлт олгох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй! Дэлхийн зарим өндөр хөгжилтэй орнууд ҮШС амжилтгүй болвол тухайн даатгуулагчид үргүйдлийн шалтгаанаас хамаарч нийт зардалын тодорхой хувийг буцаан олгох заалттай байдаг. МУ-д одоогоор тийм тогтолцоо бий болоогүй байна.

Харамсалтай нь ҮШС амжилтгүй болвол төлбөр буцаан олгох боломжгүй байдаг. Учир нь үр хөврөлийн лабораторид хэрэглэдэг зарим багаж төхөөрөмж, үр хөврөлийн тэжээлт орчин, тусгай гуурс, зүү, тариур зэрэг нь хүний үр хөврөлд ямар нэг хоруу чанаргүй, дээд зэргийн ариун чанартай, бүгд нэг удаагийн хэрэглээний зориулалттай, өртөг өндөр бүтээгдэхүүнүүд байдаг. Эмчилгээний явцад хэрэглэдэг эм, тариануудыг ч манай эмнэлэг үйлдвэрээс нь шууд экспортолж оруулж ирдэг билээ.


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003