Манай нөхөн үржихүйн төв нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамны харьяа, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд чиг үүргийн хүрээнд гадаад, дотоодын мэргэжлийн холбоо, нийгэмлэг, их дээд сургуулиудтай харилцаа холбоогоо улам бүр өргөжүүлэн, хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Төвийн эмч мэргэжилтнүүд маань Нөхөн үржихүй, үр хөврөлийн чиглэлээр ОУ-ын мэргэжлийн байгууллагад гишүүн бөгөөд үйл ажиллагаанд нь тогтмол идэвхтэй оролцож ирсэн.
- 2009 он ОХУ-ын Хүний Нөхөн Үржихүйн Нийгэмлэгээс жил бүр зохион явуулдаг 19 дэх удаагийн "Нөхөн Үржихүйн Технологи өнөөдөр ба маргааш" сэдэвт олон улсын конперенцид Иркутск хотод болж амжилттай оролцсон.
- 2013 оны 12 сард Эрүүл Мэндийн Яам , Монголын Эх барих эмэгтэйчүүдийн Эмч нарын Нийгэмлэгтэй (МЭЭЭН) хамтран Улаанбаатар хотын 2, 3 дугаар шатлалын эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эмч нарт сургалт семинар явуулсан.
- 2013 оны 09 сард ОХУ-ын Москва хотноо Оросын Хүний Нөхөн Үржихүйн Нийгэмлэгээс зохион байгуулдаг 23 дахь удаагийн олон улсын конперенцид амжилттай оролцсон.
- 2014 онд Европын Холбооны Дани улсын Origio сургалтын төвд Core embryology курс сургалтанд амжилттай хамрагдсан.
- 2015 онд Европын Холбооны Дани улсын Origio сургалтын төвд Lab design and Start up, Vitrification and Biopsy курс сургалтанд амжилттай хамрагдсан.
- 2015 оны 06 сард Португал улсын Лисбон хотноо Европын Хүний нөхөн үржихүй, үр хөврөлийн нийгэмлэгийн 16 дахь удаагийн уулзалтад амжилттай оролцсон.
