2014 оны 05 сард Баянгол Эмнэлгийн/хуучнаар/ Гүйцэтгэх захирал С.Буянт, ҮШСТөвийн захирал Р.Хадбаатар, ЭЭДЗахирал С.Хөхий нар Нидерланд улсын Изала эмнэлэгт анх зочилж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагааны суурийг тавьсан.
2015 оны 05 сард Баянгол Эмнэлгийн ЭЭДЗахирал С.Хөхий, Маркетингийн дарга С.Биндэрьяа, ХНС менежер Ж.Эгээгэрэлсүрэн нар Изала эмнэлэг дээр харилцан туршлага солилцох зорилгоор ажиллан, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор хамтран ажиллах болсон билээ. Изала эмнэлэг нь Нидерланд улсын хамгийн том бие даасан бүтэц бүхий, сургалт явуулах эрхтэй эмнэлэг юм.
Бидний хамтын ажиллагааны хүрээ дараах чиглэлүүдээр явагддаг. Үүнд:
2015 оны 10 сард Изала эмнэлгийн ҮШСТөвийн захирал Бен Кохлэн (Ph.D), Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Хюго Ван Ейндховен, Үр хөврөлийн лабораторийн зөвлөх эмч Макс Курфс нар Юнимед Интернейшнл эмнэлэг дээр зочилж, 3 өдрийн турш хамтран ажилласан билээ. Зочилох хугацаандаа тус төвийн эмч нартай хамтран үргүйдэлтэй гэр бүл, хосуудыг үзлэг шинжилгээнд хамруулж, оношилгоо эмчилгээн дээр өөрсдийн санал зөвлөмжийг өгсөн. Мөн “Хүүхэдтэй болох хүсэл” иргэдэд зориулсан ээлжит нөхөн үржихүйн боловсрол олгох сургалтад оролцон, үйлчлүүлэгчдэд Үргүйдлийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага сэдвээр илтгэл тавьж, иргэд үйлчлүүлэгчдийн сонирхсон асуултанд хариулж, тэдэнд тулгарсан асуудлын талаар харилцан ярилцсан.
Мөн Монгол улсын хот хөдөөгийн 60 эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарт зориулан “HӨХӨН ҮРЖИХҮЙН САЛБАРЫН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭГДЭЖ БУЙ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГА, АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалтад нийт 8 дүүрэг, 15 аймгийн нэгдсэн эмнэлэг болон хөдөө орон нутгийн 6 хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нар оролцсон өргөн хүрээтэй сургалт болсноороо онцлог байв.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад анх удаа шээс задгайрах өвчний эмгэгтэй 2 үйлчлүүлэгчийг сонгон 2 эмнэлгийн эмч нарын баг хамтран орчин үеийн TVT хагалгааны хамгийн сүүлийн 3 дахь үеийн технологийг ашиглан үнэ төлбөргүй хийсэн билээ.
2016 онд 2 эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцох зорилгоор Изала эмнэлэг дээр Юнимед Интернейшнл эмнэлгийн үр хөврөлийн эмч З.Баярцогт, эмэгтэйчүүдийн мэс заслын эмч О.Хэрлэн, эмэгтэйчүүд үргүйдлийн эмч Л.Амарзаяа нар нарийн мэргэжлийнхээ дагуу суралцаж, туршлага солилцож ирсэн байна.