Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Дэвшилтэт техник, технологи


2007 он 

Манай төв Герман улсын MTG компанийн Karl Storz фирмийн хэвлий болон аарцгийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрдлийг суурилуулсан.

 

 

 

 

 

 

2011 он 05 сард  Герман улсын МТG /Modern Technology Germany/ компанийн нөхөн үржихүй, үр хөврөлийн иж бүрэн лазер технологи бүхий лабораторийг ашиглалтанд оруулсан.

 

 

 

 

 

 

 

 

2012 он ICSI-intracytoplasm sperm injection - Эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазм руу тарьж оруулах арга.

Power morcellation - Дурангийн хагалгааны үед умайн том хэмжээний хавдрыг жижиглэн, хэвлийн хөндийгөөс гаргах багаж.

OCTAX-Cytoscreen IMSI (Injection of morphological selected sperm) - Энгийн микроскопиор харагдах боломжгүй эр бэлгийн эсийг Cytoscreen-ээр илүү өсгөлттэй харж эсийн доторх вакуол болон морфологи чанарт дүгнэлт хийнэ. Ингэснээр морфологи чанар сайтай, эрүүл эр бэлгийн эсийг сонгож өндгөн эсийн цитоплазмд тарих боломж бүрдэнэ.

CASA (Computer assisted sperm analysis) Morphology analyzer - Спермийн тоо хэмжээ, хөдөлгөөн, концентраци болон морфологи чанарыг  тодорхойлдог компьютерт суурилсан арга.

Primo vision-Time lapse embryo Monitoring System - Үр тогтсон өндгөн эсийн хуваагдлыг тодорхой хугацааны давтамжтайгаар, хуваагдлын чанарыг үнэлж тодорхойлдог.

Cryopreservation - Энэхүү технологийг нэвтрүүлснээр үрийн шингэн, өндгөн эс, үр хөврөлийг 5-10 жилээр хөлдөөж, хадгалах боломжтой болсон.

Эр бэлгийн эсийн ДНХ-ын фрагментаци тодорхойлох шинжилгээ - Эр бэлгийн эсийн ДНХ-ын фрагментаци нь үр хөврөлийн хуваагдал, хөгжил, имплантаци, давтан зулбааны эрсдэл цаашлаад нярайн эрүүл мэндтэй холбоотой байдаг.

HOS test /Hypo-osmotic swelling test/ - Үрийн шингэнд хөдөлгөөнгүй байгаа эр бэлгийн эсүүдийг үхсэн эсвэл амьд байгааг ялган оношлодог шинжилгээ.


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.