Манай эмнэлэг нь 1997 онд “Өрнө Дорнын Засал” ХХК нэртэйгээр байгуулагдсан.
Төрөлжсөн Нарийн Мэргэжлийн “Баянгол Эмнэлэг” ХХК болон өргөжиж “Стационари – Амбулатори – Параклиник” гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Нидерланд Улсын "Изала клиник"-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эрүүл мэндийн салбарт албан ёсоор хамтран ажиллаж байна. Манай Үр Шилжүүлэн Суулгах Төвийг Монгол улсын 21 аймгаас төдийгүй Орос, Хятад, Өвөр Монгол, Казахстан зэрэг улсуудаас хосууд зорин ирж үйлчлүүлдэг нь бидний тусламж үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн болохыг илтгэнэ. 2015 оны 11 сард "Юнимед Интернейшнл" ХХК болж нэрээ өөрчилөн, эх хүүхэд эмэгтэйчүүдийн шилдэг төв болохоор зорилт тавин ажиллаж байна.
2007 оноос ХБНГУ-ын “Karl Storz” фирмийн хэвлийн болон аарцагны хөндийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппаратыг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлж умайн гуурсан хоолой тэлэх, захын битүүрлийг нээх зэрэг наалдцын гаралтай үргүйдлийн эмчилгээ эмэгтэйчүүдийн бусад өвчний мэс заслын эмчилгээг 3000 гаруй хүнд амжилттай хийж хагалгааны дараа 1000 гаруй эмэгтэй жирэмсэн болж төрсөн байна.
2008 онд дурангийн мэс засал эмчилгээ хийлгэж өөрөөрөө жирэмсэн болсон анхны эмэгтэй төрлөө.
Монгол Улсад анхны иж бүрэн нөхөн үржихүйн оношилгоо эмчилгээний төв байгуулагдлаа.
Бид 2011 оны 5 сард Герман улсын “MTG" группын лазер технологи бүхий үр шилжүүлэн суулгах лабораторийг өөрийн эмнэлэгт цогцоор нь суурилуулсан. Ингэснээр үргүйдлийг бүх шатанд нь оношилж, эмчлэх боломжтой болсон.
2011 оны 6 сард Assisted hatching буюу өндгөн эс, үр хөврөлийн тунгалаг бүрхүүлийг лазераар нимгэлэх төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүлсэн.
2012 онд 4 см дээш хэмжээтэй эдийг (хавдар, умай, өндгөвч) хэвлийн хөндийгөөс 0,5см диаметр бүхий нүхээр гаргах боломжтой Морцеллятор хэмээх мэс заслын багажийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
2012 оны 3 сард үрийн шингэн угааж эр бэлгийн эсийг ялган авч умайн хөндийд цацах /IUI/ ажилбараар жирэмсэн болсон анхны эмэгтэй төрлөө.
Манай төвийн ууган хүү мэндэллээ.
Сэлэнгэ аймгийн гэр бүл Л.Батэрдэнэ, Я.Эрдэнэтуяа нар гэрлээд 9 жил болсонч үр хүүхэдтэй бололгүй "Үр шилжүүлэн суулгах төв"-д хандан, наалдцын гаралтай үргүйдэл гэсэн оношоор дурангийн хагалгаанд орсон боловч зөвхөн үр шилжүүлэн суулгалтаар жирэмсэн болох боломжтой гэсэн онош тогтоогдож, үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдаж 2012 оны 12 сарын 08-ний өдөр хүсэн хүлээж байсан хүүгээ өлгийдөн авсан билээ.
Үргүйдэлтэй хосуудад зориулсан анхны иргэдийн сургалт
"ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ ХҮСЛЭН" сэдэвт иргэдэд зориулсан анхны сургалт, семинар 2012-оны 1-сарын 27-нд “Чингис” зочид буудалд амжилттай боллоо. Тус арга хэмжээ нь үргүйдлийн оношилгоо эмчилгээний чиглэлээр иргэдэд хийгдсэн анхны томоохон сургалт арга хэмжээ болсон юм.
Анхны 2 ихэр мэндэллээ.
ҮШСТ-ийн анхны ихэр хүүхдүүд маань /хүү, охин/ 2013 оны 11 сарын 19-нд мэндэлсэн.
Тээгч эхтэй үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн анхны хүүхэд 2013 онд мэндэлсэн
2014 оны 2 сард Монгол улсад анх удаа Time Lapse төхөөрөмжийг нэвтрүүллээ. Embryoscope time-lapse system орчин үед Америк болон Европын орнуудын үргүйдлийг эмчлэх зарим төвүүдэд ашиглаж буй орчин үеийн төхөөрөмж юм. Энэ дэвшилтэт технологийг ашигласнаар амжилттай жирэмслэх өндөр найдварыг бий болгож байна.
2014 оны 05 сард Баянгол Гүйцэтгэх захирал С.Буянт, ҮШСТөвийн захирал Р.Хадбаатар, ЭЭДЗахирал С.Хөхий нар Нидерланд улсын Изала клиникт анх зочилж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагааны суурийг тавьсан.
2014 оны 4 сарын 30-ны Дашнямтай билэгт сайн өдөр тус төвийн ихрүүдийн тоо нэмэгдэж 3 ИХЭР ХҮҮ мэндэлсэн.
Эр бэлгийн эсийн өндгөн эсийн цитоплазм дотор тарьж оруулах /ICSI/ аргын тусламжтай үр шилжүүлэн суулгалтаар төрсөн анхны хүүхэд 2014 оны 9 сард төрсөн.
2014 оны 10 сард Герман улсын MTG группын компьютерт суурилсан үрийн шингэний шинжилгээ /CASA/ хийх аппаратыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж, үрийн шингэний шинжилгээ, оношилгоог ДЭМБ-н удирдамжийн дагуу дэлхийн жишигт хүргэлээ.
2014 оны 11 сард эр бэлгийн эсийг 4000 дахин өсгөж үнэлгээ хийх боломжтой Cytoscreen төхөөрөмжийг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн. Ингэснээр ИКСИ ажилбарын явцад өндгөн эсэд тарьж оруулах эр бэлгийн эсийг өндөр нарийвчлал бүхий шалгуураар зөв сонгох боломжтой болж ИКСИ аргаар жирэмслэх магадлалыг нэмэгдүүлж чадлаа.
2014 оны 11 сард өндгөн эсийн боловсролтонд үнэлгээ хийдэг Polar aide технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн.
2014.12.20- Үндэсний шилдэг KNOW HOW нэвтрүүлэгч, энтрэпрейнер эрүүл мэндийн байгууллага .
2015 оны 4 сард эрэгтэй үргүйдлийн оношлогоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд үрийн шингэний нэмэлт шинжилгээнүүд болох HOS тест, ДНХ фрагментаци, MAR тест шинжилгээнүүдийг Монгол улсад анх удаа нэвтрүүллээ. Ингэснээр дархлааны шалтгаант үргүйдлийг оношлох, эр бэлгийн эсийн толгойн ДНХ бүтцэд гажиг байгаа эсэх, хөдөлгөөнгүй эр бэлгийн эсүүдийг үхсэн эсвэл амьд эсэхийг ялган оношлох боломж бүрдсэн юм.
2015.01.19 - ISO 9001:2008 нэвтрүүлсэн анхны хувийн хэвшлийн эмнэлэг боллоо
Монгол Улсад анх удаа шээс задгайрах өвчний эмгэгтэй 2 үйлчлүүлэгчийг сонгон Изала клиникийн мэс заслын эмч, манай эмнэлгийн эмч нарын баг хамтран орчин үеийн TVT хагалгааны хамгийн сүүлийн 3 дахь үеийн технологийг ашиглан үнэ төлбөргүй мэс засал эмчилгээ хийлээ.
2015 оны 08 сард ТЭЭГЧ ЭХ хөтөлбөртэй үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн анхны хүүхэд мэндэллээ.
2016 онд 2 эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцох зорилгоор Изала эмнэлэг дээр Юнимед Интернейшнл эмнэлгийн үр хөврөлийн эмч З.Баярцогт, эмэгтэйчүүдийн мэс заслын эмч О.Хэрлэн, эмэгтэйчүүд үргүйдлийн эмч Л.Амарзаяа нар нарийн мэргэжлийнхээ дагуу суралцаж, туршлага солилцож ирлээ.