Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Хэвлийн дурангийн мэс засал


Шинжлэх ухаан, техникийн дэвшилтэт технологи, түүний хурдацтай хөгжлийн үр нөлөөгөөр анагаах ухаанд оношилгоо, эмчилгээний шилдэг аргачлал нэвтэрсэний нэгэн бодит илрэл нь дурангийн мэс засал (Laparoscopy) юм. Дэлхийд анх 1987 онд P.Mouret (Lion France ), F.Dubois 1988 онд анх удаа дурангийн аргаар цөсний хүүдийг авах хагалгаа хийсэн байна.

Бид 2007 оноос ХБНГУ-ын “Karl Storz” фирмийн хэвлий болон аарцагны хөндийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппаратыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж, хэвлий болон аарцгийн хөндийн дурангийн мэс заслыг умайн хөндийн дуран (Hysteroscopy), морцеллятортой хавсарсан байдлаар олон улсын стандартын дагуу хийж байна. Түүнээс хойш  3000  гаруй үйлчлүүлэгчид цөс, олгой зэрэг ерөнхий мэс заслын, эмэгтэйчүүдийн бүх төрлийн дурангийн мэс заслыг амжилттай эмчилж, оношилсон бөгөөд үргүйдэлтэй олон зуун хосод үр хүүхэдтэй болох боломжийг нь нээж өгсөн билээ.

Манай мэс заслын тасаг 2013 оноос эхлэн 4 см-ээс дээш хэмжээтэй аливаа үүсгэвэрийг 1 см диаметр бүхий нүхээр гадагшаа гаргах боломжтой морцеллятор (том хэмжээтэй үүсгэврийг жижиглэж хэвлийн хөндийгөөс гаргах багаж) хэмээх багажийг дурангийн мэс заслын практикт  нэврүүлсэнээр умайн хоргүй хавдар - миома, өндгөвчний уйланхай- киста, умай  болон бусад үүсгэвэрүүдийг хэвлийн хөндийгөөс гадагш гаргах боломжтой болсон. Үүний үр дүнд  нээлттэй мэс засал хийх шаардлагагүй болж үйлчлүүлэгчид өвдөлт зовиур багасаж, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэж, эмнэлэгт хэвтэх ор хоног цөөн болсон юм. Одоогоор ийм төрлийн хагалгаа Монгол улсын хэмжээнд зөвхөн манай төвд хийгдэж байна.

Мэс заслын тасагт хийдэг хагалгаанууд:

Ерөнхий мэс засал Эмэгтэйчүүдийн мэс засал Хавсарсан мэс засал
  1. Мухар олгой авах дурангийн хагалгаа
  2. Цөсний чулуу авах дурангийн хагалгаа
  3. Төмсөг нээх бичил мэс засал TESE
  4. Шамбарам
  5. Хөхний буглаа нээх
  6. Хатиг нээх
  7. Өөхөн хавдар авах гэх мэт
  1. Оношлогооны дурангийн мэс засал
  2. Наалдац салгах
  3. Өндгөвчний хавдар, киста авах
  4. Өндгөвчний зузаарсан бүрхүүлийг цоолох
  5. Умайн хоргүй хавдар авах
  6. Умай авах болон умайг умайн хүзүүтэй нь авах
  7. Умайн гадуурх жирэмслэлт
  8. Умайн гуурсан хоолой авах, захын битүүрлийг нээх
  9. Эндометриоз
  10. Шээс задгайрлын үед хийгдэх мэс ажилбарууд
  1. Хэвлийн хөндийн оношилгоо+умайн хоргүй хавдар+ өндгөвчний киста авах
  2. Оношилгооны мэс засал+ наалдац салгах+ эндометриоз 
  3. Умайн гаднах жирэмсэн+ умайн хоргүй хавдар+ наалдац салгах мэс засал
  4. Хэвлийн хөндийн дурангийн мэс засал+ умайн хөндийн дуран 

зэрэг оношилгоо, эмчилгээг хавсарсан байдлаар 

түргэн шуурхай, тусламж үйлчилгээг хүргэж байна.

Манай хамт олны хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэгэнэ.



Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003