Ердийн ҮШС гэдэг нь өндгөвчний үйл ажиллагааг HCG дааврын тариа тарьж сэдээж, фолликул хатгалт хийж соруулан авч лабораторын орчинд эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоож 3-5 хонгийн дараа үр хөврөлийн эсүүдийн хуваагдал гүйцмэгц эмэгтэйн умайн хөндийд үр хөврөлийг шилжүүлэн суулгах аргыг хэлдэг. Энэхүү арга үр шилжүүлэн суулгалтын алтан стандарт бөгөөд жирэмслэлтийн магадлал болон хүүхдийн амьд төрөлтийн хувь нь байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгалтаас илүү байдаг тул дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тэр дундаа европын холбооны улсууд ердийн үр шилжүүлэн суулгах аргыг хэрэглэдэг билээ. Ердийн аргаар үр шилжүүлэн суулгахад эмэгтэйн нас, өндгөвчний нөөцөөс хамаарч 35 хүртэл насны эмэгтэйгээс дунджаар чанар сайн 10 хүртэл өндгөн эс соруулж авдаг бол түүнээс хойшхи насанд үр тогтоох чадвар бүхий өндгөн эсүүдийн тоо цөөрдөгтэй холбоотой өндгөн эсүүдийн чанар болон тоо буурч байдаг. Ердийн үр шилжүүлэн суулгах аргаар 2,3 ихэр хүүхдүүдтэй болох бүрэн боломжтой. Одоогоор ҮШСТөвийн тусламжтай 3 ихэр хүүхэд 3 удаа төрж 4 дэх 3 ихэрийн ээж жирэмсний хяналтанд байна.