Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Өндгөвчний нөөц тодорхойлох


Өндгөвчний нөөц гэж юу вэ?

Өндгөвчний үйл ажиллагааг сэдээхэд хангалттай хариу урвал үзүүлж чадах өндгөвчний чадамж өндгөвчний нөөц гэнэ. Өөрөөр хэлбэл өндгөвчний үйл ажиллагааг сэдээхэд үр тогтох чадвар бүхий өндгөн эс   агуулсан уутанцар (фолликул)-ыг үүсгэн  хөгжүүлж хариу үзүүлж чадах өндгөвчний  чадамжийг  өндгөвчний нөөц гэж хэлнэ.  Сарын тэмдэг үзэгдэж эхэлсэнээс хойш сар бүр   өндгөвчнөөс  өндгөн эс ялгарах процесс явагдаж эхлэх  бөгөөд  15 наснаас эхлэн  үр тогтох чадамжтай  бүрэн боловсорч гүйцсэн  өндгөн эс ялгарч  эхэлдэг.  35 наснаас хойш өндгөвчний нөөц эрчимтэй буурч, өндгөн эсийн чанар багасдаг тул үүнийг дагаад жирэмсэн болох магадлал ч буурдаг байна. Хэрэв эмэгтэйн биед цэвэршилт явагдаж эхэлсэн бол  өндгөвч хантингаршиж өндгөн эс ялгаруулах чадвараа мөн алдаж эхлэнэ. Гэхдээ хувь хүн бүрийн бие организм харилцан адилгүй өөр байдаг тул жирэмслэхээр төлөвлөж буй 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд өндгөвчний нөөц тодорхойлох шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг.

Өндгөвчний нөөц багасах  хэд хэдэн шалтгаан байдаг үүнд :

  • Нас
  • Гадаад шалтгаан
  • Генетикийн хүчин зүйлс
  • Дархлааны /аутоиммуни/ эмгэгүүд
  • Таргалалт
  • Шалтгаан тодорхойгүй буюу идиопатик
  • Өндгөн эсийн хромосомын эмгэг  гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг байна.  

Өндгөвчний нөөцийг хэрхэн тодорхойлох вэ? Хэн хамрагдах хэрэгтэй вэ?

Эмэгтэйн нас бол өндгөвчний үйл ажиллагаа, фолликулуудын тоо хурдацтай буурах гол хүчин зүйл болдог учраас 35-с дээш насны эмэгтэйчүүдэд үргүйдлийг эмчлэхээс өмнө өндгөвчний нөөцийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай.  Үүнд: Дааврын шинжилгээ /АМД, ФСД, Эстрадиол/ болон үтрээний эхо шинжилгээний тусламжтайгаар өндгөн эсийн нөөцийг тодорхойлж болно. 

Өндгөвчний нөөцийг үнэлэх заалт:

  • 35-аас дээш насны эмэгтэй
  • Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
  • Гэр бүлд эрт цэвэршдэг өгүүлэмжтэй
  • Өндгөвчинд мэс засал хийлгэсэн
  • Тамхи татдаг

Өндгөн эсийн нөөц буюу  Антимюллер гормон (AMH)

АМН 0.5-с бага байх нь өндгөвчний нөөц бага байгааг илтгэх ба энэхүү шинжилгээний мэдрэг чанар 85%, өвөрмөц чанар 82% байдаг байна.

Фолликул сэдээгч даавар буюу Follicul Stimulation Hormone / FSH/

FSH дааврын хэмжээ хэвийн байх нь  өндгөвчинд уутанцар(фолликул)  үүсч хөгжих явц хэвийн явагдаж байгааг илтгэдэг бол  уг дааврын хэмжээ ихсэх нь өндгөвчний үйл ажиллагаа муу байгааг илтгэнэ. Өнчин тархинаас ялгардаг FSH даавар нь өндгөвчинд  өндгөн эс агуулсан уутанцар үүсч хөгжихийг  дэмжих үүрэгтэй.

Үтрээний хэт авиан шинжилгээ :

Өндгөвчний эзэлхүүнийг үтрээний хэт авиагаар шинжилнэ./ Урт*Өргөн*Зузаан=өндгөвчний эзэлхүүн/

Өндгөвчний фолликулын тоо, хэмжээг тодорхойлж, фолликул хэрхэн томорч боловсорч байгааг хянах боломжтой бөгөөд эхо шинжилгээний хяналтан дор кломифен цитратын сорил тавьж болно. Улмаар өндгөн эс боловсорч буй эсэхийг хянах боломжтой ба сарын тэмдэг ирсэн өдрөөс хойш 2-3 дахь өдөр болон 10-12 дахь өдөр энэхүү шинжилгээнд хамрагдаж өндгөн эсийн нөөцөө тодорхойлуулж болох юм.  


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003