Би анх жирэмсэн болоод тухайн үедээ буруу шийдвэр гарган үр хөндүүлснээс хойш 10 жилийн хугацаанд жирэмснээс ерөндгийн аргаар хамгаалж байсан. Нөхөр бид хоёр амьдралаа тэгшрэх үед хүүхэдтэй болно гэж бодож байсан маань алдаа болж, 2 жилийн өмнө дүүргийн эмнэлэгт очиж үзүүлэхэд ерөндөг нь шигдэж, үрэвсэлтэй болсон байсан. Бид улсын эмнэлэгт л хандаж эмчилгээ хийлгэх нь зөв гэж бодож байлаа, үнэхээр жирэмсэлж чадахгүй бол үр хүүхэд өргөж авахаас өөр гарцгүй болсон мэтээр ойлгож, дотроо их шаналж явсан. Миний дүү надад Баянгол эмнэлгийн /Юнимед Интернейшнл эмнэлэг/ тухай хэлж, жирэмсэн болж чадахгүй байгаа оношоо бүрэн тавиулаад, эмчилгээ хийлгэж хагалгаанд орох, үр цацлага эмчилгээ хийлгэх за бүр боломгүй бол үр шилжүүлэн суулгасан ч болно гэж зөвлөсний дагуу их л эргэлзэнгүйгээр ирж үзүүлж, олон шинжилгээ өгсөн. Тухайн үедээ хувийн эмнэлэгт хандах нь зөв эсэхдээ ч эргэлзэж байснийг нуух юун. Би оношилгооны дурангийн мэс засалд орж 2 талын үрийн суваг маань нарийсалтай гэдгээ мэдэж, эмчилгээг хийлгэсэн. Тухайн үедээ ийм тохиолдолд өөрөөрөө жирэмслэх магадлал 10% гэж хэлж байсан ч би энэ эмнэлгийнхээ чадварлаг олон жилийн туршлагатай эмч нарт итгэж, эмчилгээгээ тууштай хийлгэж, нөхөр маань маш их сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан тул бид 2016 оны 03 сард 02-р төрж, хүүтэй болсон. Хүү маань эрүүл, бойжилт сайтай, цовоо нэгэн болж өсөж буйг нь хараад сэтгэлдээ үртэй болгож өгсөн Баянгол эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн мэс заслын хамт олон, эмч нартаа байнга баярлаж явдаг билээ.
2016.05.31