Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ
3 ихэр хүүгийн мэндэлсэн түүх

Өнгөрсөн хугацаанд жирэмсэн болохгүй удсан болохоор маш олон эмнэлгээр явж оношилгоо, эмчилгээ, сэтгүүр эмчилгээ ч хийлгэж байсан. Ингээд л анх зүүн талын умайн гадуурх жирэмслэлт болж гуурсан хоолойгоо мэс заслаар авахуулсан. Харамсалтайн 6 жилийн дараа дахин нөгөө талдаа умайн гадуурх жирэмслэлт явагдаж хагарсаны улмаас Баянгол эмнэлэгт яаралтай дурангийн мэс засалд орж өөрөөрөө жирэмслэх ямар ч боломжгүй, зөвхөн үр шилжүүлэн суулгах аргаар жирэмслэх боломжтой болсон.


Судалж үзээд Солонгос явж үр суулгах эмчилгээ хийлгэхэд Монголоос бараг 2 дахин үнэтэй тусаж байсан (орчуулагч, 2 хүний тиз, байр, хоол гээд). Солонгост очоод ганцхан удаа оролдож үзэхээр, Монголдоо 2 удаа оролдож үзсэн яах аргагүй зөв байсан. Ингээд "Баянгол Эмнэлэг”-ийнхээ Үр Шилжүүлэн Суулгах Төвд эмчилгээ хийлгэж эхний оролдлогоор амжилттай болохоор барах уу, ЭХО-д 3 ихэр болох нь оношлогдсон. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүд...


Би жирэмсэний хяналтандаа тогтмол байж хүүхдүүдээ хэвийн тээж төрүүлсэн нь бүгд эмч нарын минь буян. Үр Шилжүүлэн Суулгалтын дараа эмнэлэгт хэвтэж байхдаа  бүтэлгүйтчихвий гэж их айдаг байсан. Гэхдээ эмч нартаа итгээд бүх зүйл болно, бүтнэ гэж бодохоор болдог юм байна. 

Эмч нар хуруу шилний хүүхдүүд гэж их анхаарсан, гол нь нөхөр бид 2 сэтгэл санаа тайван, хажууд тусалж дэмжих аав, ээж нар маань үргэлж хамт, урам өгч байсан тул итгэл дүүрэн байсан нь бас нөлөөлсөн болов уу.

Одоо 3 хүүтэй амьдрал утга учиртай, зорилготой болж гэр дүүрэн инээд хөөр бялхасан аз жаргалтай гэр бүл болсон. 

Нөхөр маань засварын газар ажилладаг, би өөрөө хувийн компанид нягтлангийн ажилтай. Амьдралд мөнгө биш, үр хүүхэд чухал юм билээ. 



Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл