Би 6 жилийн турш хүүхэдтэй болж чадалгүй явсаар Баянгол эмнэлэгт ирж эмчийн зөвлөмжийг авч дурангийн мэс заслаар умайн хоргүй хавдар авах давхар гуурсан хоолойнуудаа шалгуулах хагалгаанд орж ердөө 2 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Анх хагалгаанд орно гэхэд их айж байсан ч эмч маань зовиур бага, айх зүйлгүй, ажилаа алдахгүй 2 хоноод л гарна гэдгийг сонсоод тайвширсан, үнэхээр надад зовиур байхгүй, шарх бас хурдан эдгэрсэн, маш жижиг соривнууд л үлдсэн, эмчийнхээ хяналтанд байж хэдэн сарын турш эм ууж, эмчилгээгээ үргэлжлүүлсээр, тэвчээртэй хүлээсээр 10 сарын дараа жирэмсэлж хөөрхөн ханхүүтэй болсон.
Бид хагалгаанд ороод л хүүхэдтэй болно гэж төсөөлж байлаа гэтэл бас дахиад хүлээх хэцүү байсан ч эмчид хандахгүй 6 жил явсан байж эмчтэй хамт ядаж 6 сар хүлээх тэвчээр гаргах хэрэгтэйг ойлгосон. Хүсэл мөрөөдөл итгэл найдвар бүхнийг биелэлээ олоход минь маш том гарцыг нээж өгч амьдралд минь аз жаргал баяр хөөр гэгээн бүхнийг бэлэглэсэн танай эмнэлгийн хамт олонд маш их баярлаж явдаг шүү. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
2015.08.20