Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Р.Хадбаатар

Үүсгэн байгуулагч, Төвийн захирал, АУ-ны доктор, Клиникийн профессор

Нөхөн үржихүй, үргүйдлийн чиглэлээр ОХУ-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсны дараа Юнимед Интернейшнл эмнэлэг дээр Монгол Улсын анхны иж бүрэн Үр шилжүүлэн суулгах төвийг үүсгэн байгуулсан.  Р.Хадбаатар эмч маань эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн анагаах ухааны чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдсэн, 17 жилийн ажлын туршлагатай нарийн мэргэжлийн эмч билээ.

Түүний энэрэнгүй сэтгэл, ур чадвар, хуримтлуулсан туршлага нь өнөөдөр Р.Хадбаатар эмчийг салбартаа манлайлан тэргүүлэгч болгосон.

Манай төвийн үзүүлж буй тусламж үйлчилгээний чанартай түүний өргөн цар хүрээтэй мэдлэг, хүлээцтэй байдал, үйлчлүүлэгч бүрийн төлөө гэсэн сэтгэлтэй салшгүй холбоотой юм.

Боловсрол
  • 1990-1997 он ОХУ-ын Санкт Петербургийн анагаах ухааны их сургууль
  • 1998-2000 он  Монгол улсын ЭНЭШТөвийн мэс заслын резидэнт эмч
  • 2000-2002 он Монгол улсын АУИС-ын МДИ-ын эх барих эмэгтэйчүүдийн резидент эмч
  • 2004 он ОХУлс, Дурангийн мэс заслын курс
  • 2006 -2009 он ОХУлс, Хүний нөхөн үржихүй, үр хөврөлийн шинжлэх ухааны төв, Анагаах ухааны доктор
  • 2010 он ЭНЭШТөвийн клиникийн профессор
  • 2011 он Сингапур улсын Эрүүл Мэндийн Үндэсний Их сургуулийн Нөхөн үржихүйд туслах технологи курс
Мэргэшил
  • Ерөнхий мэс заслын эмч
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • Үргүйдлийн эмч
Гишүүнчлэл
  • МХНҮҮХНийгэмлэгийн үүсгэн байгуулагч, тэргүүн
  • МЭЭЭННийгэмлэгийн гишүүн
  • Европын хүний нөхөн үржихүй, үр хөврөлийн нийгэмлэгийн гишүүн
Судалгаа, шинжилгээний ажил
  • Наалдцын гаралтай үргүйдлийн оношилгоо, эмчилгээний талаар олон тооны судалгаа шинжилгээний ажлыг хийж, эрдмийн ажлаа энэ сэдвийн дагуу амжилттай хамгаалсан. Түүний сүүлийн үеийн судалгаа нь эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн өөрчлөлтийн чиглэлээр хийгдэж байна.