Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Л.Амарзаяа

Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, Үргүйдлийн эмч, Анагаах ухааны магистрант

Л.Амарзаяа эмч нь ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд 2010 оноос эхлэн Юнимед Интернейшнл эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, өнөөдөр Юнимед Интернейшнл эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, үргүйдлийн эмчээр ажиллаж байна. Ажиллах хугацаандаа төвийн зөвлөх эмч нарыг дагалдан, мэдлэг ур чадварын хувьд богино хугацаанд өндөр түвшинд хүрч чадсан чадварлаг мэргэжилтэн юм.

Боловсрол

  • 2010 онд  Монгол улсын ЭМШУИС-ийг хүний их эмч
  • 2010-2012 онд Монгол улсын ЭМШУИС-ийн МДИ-ийг эх барих эмэгтэйчүүдийн резидент эмч
  • 2011-2012 онд Монгол Улсын Хүмүүнлэгийн Их сургуулийн Англи хэлний орчуулагч
  • 2015 онд Сингапур улсын Эрүүл Мэндийн Үндэсний Их сургуулийн Нөхөн үржихүйд туслах технологи курс
  • 2016 онд АШУҮИС-ийн магистрант
  • 2016 онд Европын Холбооны Нидерланд улсын Изала клиникийн сургалтын төв, Үргүйдэл, нөхөн үржихүйн эмчийн мэргэшүүлэх курс

Мэргэшил

  • Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • Үргүйдлийн эмч

Гишүүнчлэл

  • МЭЭЭННийгэмлэгийн гишүүн
  • МХНҮҮХНийгэмлэгийн гишүүн